ЭДИЙН ЗАСАГ

1.1 сая ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 291,915,763 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,586 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс” ХК (MRX +15%), "Тэнгэрлиг медиа групп” ХК (TNGR +14.99%), болон "Эрдэнэс сольюшин” ХК (AMT +6.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул” ХК (BEU -8.33%), "ЛэндМН ББСБ” ХК (LEND -5.37%) болон "Хай би ойл” ХК (HBO-4%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,088 ширхэг нэгж эрх 35,965,666 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 100ширхэг Инвескор-1 бонд 10,000,000 төгрөгөөр, 9 ширхэг Инвескор-2 бонд 873,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 0.26 хувиар буурч39,344.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ4,834,164,143,327 төгрөг боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button