НИЙГЭМ

Хайр дурлал, амжилтад одтой байх ордууд

ХОНИНЫ ОРД

Та бүхний хувьд өнгөрсөн түүхтэй холбоотой зүйлс сөхөгдөн гарч ирж түүнтэйгээ нүүр тулж цэгцлэх шаардлагатай тулгарч болзошгүй юм. Амьдралд тань утга учир өгөхөө больсон болон цаг хугацаа y,  дууссан, хатсан, муудсан аливаа зүйлээс салахад маш тохиромжтой цаг юм. Энэ бол цэвэрлэгээний, ариуслын чухал цаг мөч тул бүхий л муу зуршлаасаа салж өөрийн гүн гүнзгий дотоод ертөнцөөр аялахад тохиромжтой юм. Энэ үеэр эрчим хүчний хувьд доогуур байх тул сайтар амарч аливаа шинэ зүйлс эхлүүлэлгүй харин бэлдэхэд тохиромжтой билээ.

Шүлэг яруу найраг сонирхон бичиж, иог бясалгал, хийсвэр ертөнцөөр мөрөөдөн аялаж амрахад энэхүү нарны шилжилт оршиж байгаа юм. Энэ үеэр хүмүүнлэгийн ажил болон туслалцаа дэмжлэг зэрэг зүйлс яригдах төлөвтэй байдаг байна. Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж таны төрсөн өдөр ирж буй тул аливаа шинэ зүйлс эхлүүлэхэд өлзийтэй ба эрчим хүчний хувьд сансар огторгуйгаас цэнэглэгдэх учиртай юм.

Энэ үеэр найз нөхөрлөлийн холбоосоор болон олон нийтийн үйл ажиллагаа, ижилхэн сонирхол нэгт нөхдүүдийн групп, сошиал ертөнцөөр шинэхэн танилтай болж болзошгүй юм.  Найз нөхдүүдийн хооронд мөнгө санхүү, үнэ цэнэ, хайр дурлалын тухай яриа хөөрөө гарах төлөвтэй байна.

ҮХРИЙН ОРД

Та бүхний хувьд энэ сар нь найз нөхдийн хүрээлэл, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сайн дурын хүмүүнлэнгийн үйл явдал, ирээдүйн хэтийн зорилго зэрэг ихэд адал явдалтай цаг үе байх нь ээ. Энэ үеэр ялангуяа дотны найз нөхдүүд болон ижилхэн сонирхолтой хэсэг хүмүүстэй ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцах нь байна. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ бүлэгт нэгдэж, хүний амьдралын нэгэн утга учрыг бүрэлдүүлж байдаг дотны найз нөхөд тань хэрхэн танд нөлөөлдөг болохыг чагнах цаг юм. Адал явдалтай, цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж нар таны арын ордонд орж ирэх тул эрчим хүчний хувьд нөхөж, амрах цаг ирэх нь байна. Энэ үеэр ажил мэргэжил, албан тушаалын холбоогоор хэн нэгэнтэй танилцаж, нөхөрлөж болзошгүй байна. Өөрөөс насаар ахмад, нэг бол эрх мэдлээр илүү нэгэнтэй холбоо сүлбээ үүсгэхэд ихэд тохиромжтой юм. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажил албаа ахиулах, өөрөөс албан тушаал илүү хүмүүстэй хамтран ажиллахад болон тэдний туслалцаа дэмжлэг авахад таатай үе юм. Энэ үеэр нэр төр, албан тушаал, насаар ахмад, нэг бол насаар хэт дүү, эрх мэдэлтэй нэгэнтэй танилцах боломж гарч ирэх магадалтай.

ИХРИЙН ОРД

Та бүхний хувьд энэ сард албан тушаал, эрх мэдэл, нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, мэргэжил боловсролтой холбоотойгоор чухал үйл явдал тохиолдох төлөвтэй байна. Энэ үеэр та бүхэн бусдын нүдэнд ил тод харагдах тул ажил албатай холбоотой асуудлыг зориглон шийдэж урагш тэмүүлэхийг зөвлөх байна. Өөрөөс илүү эрх мэдэлтэй хүмүүстэй болон ахмад настай хүмүүстэй зөв зохистой харьцаж нэр төрийн хувьд, албан тушаалын хувьд ахиц гарч болзошгүй байна. Өөрийн амьдралын тань нэгээхэн чухал хэсэг болох албан тушаал тань үр ашиг хэрхэн өгч байна гэдгээ тунгаах цаг юм.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний дотны найз нөхдийн хүрээлэл болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зэрэг зүйлс яригдах төлөвтэй байна. Энэ үеэр адал явдалыг ихэд эрэлхийлэх тул өөрөөс тань суурь хүмүүжил, боловсролын хувьд өөр нэгэн, гадаадын иргэн болон гадаадын соёл уламжлалын дагуу найз нөхдийн хүрээгээ тэлэх боломж бүрдэж болзошгүй байна. Мөн энэ үед улс төрч болон нийгмийн зүтгэлтэн, гадаад харилцааны болон аялал жуулчлалын мэргэжилтэн, багш, нисгэгч зэрэг салбарын танилуудтай яриа хөөрөө өрнүүлж болзошгүй байна.

МЭЛХИЙН ОРД

Та бүхний хувьд энэ сард хувь хүний ерөнхий танин мэдэхүйд болон итгэл үнэмшил, хорвоо ертөнцийг үзэх үзэлд тань тэлэлт явагдах төлөвтэй байна. Улс төрийн, философийн, шашин шүтлэгийн талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн сар байх болно. Энэхүү эрчим хүчийг ямарваа нэгэн дээд мэдлэг боловсролын дагуу судалгаа шинжилгээ хийхэд ихэд тохиромжтой юм. Энэ үеэр мөн гадаад улсын соёл уламжлал, холын аялал, зарим тохиолдолд хэвлэлийн болон шүүх засаглалын байгууллагатай холбоотой зүйлс яригдаж болзошгүй.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний нэр төр, эрх мэдэл, албан тушаалтай холбоотой зүйлс дээр анхаарал хандуулах шаардлага гарах нь байна. Энэ үеэр хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хувьд гүн гүнзгий холбоо сүлбээс яригдах ба гэнэтийн мэдээ мэдээлэл, өөрийг тань шинэчлэх, өөрчлөх нэгэнтэй учирч болзошгүй юм. Хөшигний араарах явдал, хууран мэхлэлт, хардалт сэрдэлт, хүчний өрсөлдөөн зэрэг эрчим хүчинд автахгүй байхыг зөвлөе. Нууцлаг нэгэн, мөрдөгч, мэс засалч, сэтгэл зүйч, судлаач, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүстэй танилцаж болзошгүй байна.

АРСЛАНГИЙН ОРД

Та бүхний хувьд энэ сар маш чухал үр дүн, нөлөөлөл авчирсан сар байх болно. Энэ үеэр үхэх, төрөхтэй холбоотой зүйлс сонсогдож болзошгүй ба гэнэтийн мэдээ, мэдээлэл дуулдах, нууц мэдлэг, мэдээлэл олж авах, хувь хүний сэтгэл зүйн хөдлөл хоёр өөр туйлд шийдэгдэх болон амьдралаа шинэчлэж, өөрчлөхийг ихэд эрмэлзэх болно. Энэхүү эрчим хүчийг ямарваа нэгэн гүн гүнзгий судалгаа шинжилгээнд зориулах аваас үр дүн өндөртэй байна. Бусдын мөнгө санхүүгийн туслалцаа дэмжлэг, хамтын санхүүгийн тохиролцоо, өр зээл болон татвар, даатгал зэрэг зүйлс яригдах төлөвтэй байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний танин мэдэхүйн хөгжил, гадны соёл, түүх уламжлал зэрэг зүйлс яригдах юм. Энэ үеэр нөхөрлөл, үерхэл, түншлэлийн хувьд ихэд ээлтэй ба гэрээ хэлэлцээр, тохиролцоо, буулт хийх, хамтын тууштай үйл ажиллагаа эхлүүлэхэд болон хурим найр хийхэд мөн тохиромжтой юм. Ганц бие хүмүүс сонирхож буй нэгэнтэйгээ холбоо тогтоож алсын аянд хамт гарах,  амьдрахыг ихэд эрмэлзэх болно. Хууль шүүхийн болон уран бүтээлч нэгэнд татагдаж болзошгүй байна.

ОХИНЫ ОРД

Та бүхний хувьд энэ сард амьдралынхаа аль нэг хэсэгт нэмэлт, өөрчлөлт хийж хэрэв баланс алдагдсан бол түүнийгээ нөхөх хэрэгтэй болохыг олж илэрүүлэх шаардлагатай болох юм. Энэ үеэр өөрийн гэхээс илүүтэйгээр бусдын эрх ашиг илүүд тавигдах ба хувь хүний тоглолт гаргах гэхээсээ багийн, хамтарсан тоглолт чухал юм. Та хэтэрхий их цагийг ажил албандаа гаргаж байна уу...?! Тийм бол гэр бүлдээ болон ойр тойрныхоо хүмүүстэйгээ ойр, дотно байхыг эрмэлзэх юм. Энэ үеэр мөн эхнэр, нөхрийн хооронд дахь харилцаа холбоо, бүхий л төрлийн түншлэл болон нөхөрлөлийн эрх ашиг яригддана.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж бусдын мөнгө санхүүтэй холбоотой сэдэв сөхөгдөх ба гэнэтийн мэдээ, мэдээлэл зэрэг зүйлс сонсогдох юм. Та бүхэн энэ үеэр ажил төрлийн холбоосоор болон ажлын хамт олны дундаас, эрүүл мэнд, спортын салбарынхны дундаас хэн нэгнийг сонирхож танилын хүрээгээ тэлж болзошгүй юм. Хэрэв ганц бие хүмүүс энэ үеэр дурлал эхлүүлэх аваас тийм ч хүчтэй байдаггүй ба тухайн хүнийг бараг л ажилд авч буй мэт судалдаг байна. Ажлын хамт олны дунд таны нэр хүнд яригдаж бүтээлч сэтгэхүй өндөр байх нь байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button