УЛС ТӨР

Ц.Идэрбат: Дөнгөж эхний өдрөө “Андлалын өргөө”-г яриад яахав

Өнөөдөр төрийн ордонд нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц. Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Үүний дараа УИХ-ын шинэ гишүүн Ц.Идэрбат өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдөр 18-р тойргийн нөхөн сонгуулийн дүн баталгаажиж тангарагаа өргөөд анхны чуулгандаа суулаа. Чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай их яригдаж байна.

Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэж байгаа ч төсвийн хуулинд голчлон анхаарах ёстой. Орон нутагт хуваарилагдаж буй төсвүүдээс Хэнтийд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ аялал жуулчлал татдаг, түүхэн аялал жуулчлалын төвлөрлийг бий болгоно” гэсэн юм.

Энэ үеэр андлалын өргөөтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийг асуухад “Дөнгөж ажлаа эхэлж байхад нураасан “Андлалын өргөө”-г яриад яахав ээ гэж бодож байна. Цаашид энэ агуулгаар байр сууриа илэрхийлэхэд татгалзах зүйл үгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button