НИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД

Хомсдлыг далимдуулж ядарсан иргэдээ мөлждөг худалдаачид ИЧИГ ИЧИГ

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор урд хөрш бидэнд тодорхойгүй хугацаагаар үүдээ хаалаа. Монголд хууль дүрэм нь гууль болж хэрэгждэг хэр нь хил хаах сураг дуулдав уу үгүй юу нарийн ногоо нь тасарч, үнэ нь тэнгэрт хадаад хэдийн эхэлжээ.

Салбарын сайд нь хүртэл урдаас авдаг нарийн ногоо тасалдаж, шок үүсгэх эрсдэлтэй хэмээн таван сайдын хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр мэдэгдсэн. Тийм мэдээлэл сонссон иргэд нийгэмд хиймэл хэрэгцээг үүсгэн, худалдагч нар ч ногооныхоо үнийг өдрийн дотор зохиомлоор үүсгэн, амандаа багтсан өндөр үнэ нэхдэг байдал хяналтаас гарлаа. Бараа, бүтээгдэхүүн нь тасраагүй байсан ч, байгаа хэдийгээ өндөр үнээр борлуулах гэсэн худалдагчид гайхширсан иргэдийн амыг “Хил хаасан, бараа ховордсон” гэх үгээр дараад эхлэв.

Тухайлбал огурцы 25000, чинжүү 35000, помидор 28000, юуцай 18000, салат навч 25000, бор мөөг 30000, хаш 25000, бууцай 20000, чинжүү 16000 болон нэмэгдсэн тухай иргэд зургийг нь цахимд нийтэлсэн аж. Нарийн ногоогоо дагаад хоолны үнэ ч өснө. Энэ маягаар иргэдийн авдаг хэдэн төгрөг нь цаас болон хувирч, мөнгөний ханш ч дагаад унах өндөр эрсдэлтэй бид тулгараад байна. Иймд худалдагч нарт хяналт тавьж, нэгдсэн нэг үнэд бүтээгдэхүүний үнийг барьдаг болъё. Хомсдлыг далимдуулж ядарсан иргэдээ мөлждөг худалдаачид ИЧИГ ИЧИГ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

9 Сэтгэгдэл

  1. Онцын хэрэгцээгүй бол битгий худ####даж ав#### даа.Зах зээл гэдэг чинь эрэлт ,ханг####таасаа хамаарч үнэ нь хэлбэлзэлдэг. Зах зээлээ хангаж байгаа хэдэн наймаачидаа муу хэлээд яах юм бэ.1990 оноос өмнө дээрхи нарийн ногооны нэр ч мэддэггүй төр засаг наймааг авч явсан үеэ бодвол одоо ч бас яах вэ дээ.Төр засаг нь ажил үйлчилгээ боловсруулах үйлдвэр ,хүлэмж барьчихсан болоосой. ЖДҮ д очих мөнгөө УИХ ын гишүүд нь хуваагаад цохичихдог Энэ төр засаг чинь харин ичиг ичиг юм биш үү.Ковидоо олигтойхон хумчихсан бол, хүний амь нас эрсдэж байгааг багасгачихсан бол байд#### өнөөдөрийнхөөс хавьгүй дээр байх байлаа.Цолмон бичигч чи 10 кг нарийн ногоо яаж ийж олоод тэгээд хуучин үнээр нь зарах гээд оролдооч.ЧАДАХГҮЙ ЭЭ

  2. т1 нийтлэлч вэ үнэ нь чинь эрэлт нийлүүлэлтээс тогтдог нүүрс зэсийн үнэ өсөөд байна гэж баярлдаг биз дээ

  3. Энэ шээ баас цэр нус жорлонгоороо борддог өттэй ногоог яагаад их хэрэглэх дуртай юм бэ монголчууд аа эвии хөөрхии хүүхдүүдиинхээ аманд иим бузар юм юунд хиинэ вэ болиоч ээ иим муухай юмаад дутагдаж шокнд орлоо юу болчихооч дээ гуйя бузарлагдсан ногоо шүүдээ боон хороор бордоод хадг####ахдаа бас хороор тэжээнэ арайчдээ ахан дүүс минь ээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button