НийгмийнЭДИЙН ЗАСАГ

БАРИМТ: ХХЕГ төрийн нууц нэрээр 202 сая төгрөгийг цахим хэрэглээнд цацжээ

Хил хамгаалах ерөнхий газрыг Хожгорын Лхагвасүрэн удирддаг. Түүнийг улсын төсөвт төвлөрсөн татвар төлөгч та бидний мөнгийг хэрхэн зарцуулж, шилэн дансыг яаж хөтөлдөг талаар уншигч танд хүргэж байна.


Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын шилэн дансны хөтлөлтөө аравдугаар сарын 04-ний өдөр бөглөж, цахимд байршуулсан. Тухайн сард нийт 222,961,601 төгрөг төсвөөс зарлагадсан байгаа юм. Үүний дийлэнхийг нь шууд дамжуулалтын төхөөрөмж, Виртуал сервер лиценз, интернет тоног төхөөрөмж, сувгийн түрээс, серверийн үнэ, зэрэгт нийт 202,912,000 төгрөг зарцуулжээ.


Хил хамгаалах ерөнхий газрын шилэн дансны зарлага /2021 оны 09 сар/-ын баримтыг хавсаргав.


Үүнээс гадна Хил Хамгаалах Ерөнхий газрын удирдлагаас Хилчин дамжааны сонсогч бүрээс 5000 төгрөг татсан гэх эх сурвалжийн мэдээлэл ирсэн юм. Уг программд алба хаагчдын мэдээллийг оруулна, мэдээллийн сайт бүтээнэ хэмээжээ. Хилчин бэлтгэх 45 хоногийн сургалт гэхэд л 100 гаруй сонсогчтой аж. Энэ мэдээлэл нь шилэн дансан дээр харагдаж буй сервер буюу сайт бүтээх ажилтай шууд уялдахуйц. Дээрх баримт, зарлагаас харвал цахим хэрэглээнд иргэдийн татварын мөнгийг зарцуулж, сонсогчдоос ч эл ажлын хүрээнд мөнгө татсан байж болзошгүй байна.

Гэвч улсын төсвийг энэ мэт хэрэгцээгүй замбараагүй зарцуулахаас зайлсхийж шилэн данс хөтлөлтийг бүрэн тайлагнуулахын тулд "Шийдвэрийн хуулбар” хэсэгт байрлуулж, бөглөхийг Шилэн дансны тухай хуулиар шаарддаг. Энд данс хөтлөлт болоод зарлагын баримтыг хавсаргах ёстой.

Хил хамгаалах ерөнхий газрын хувьд ямар дамжлагаар зарцуулалтаа хөтөлж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл энэ хэсгийг олон нийтээс нууцалсан гэж болмоор. Ингэхдээ уг мэдээллээ "Төрийн ба албаны нууцын тухай мэдээлэлтэй холбоотой” гэх өгүүлбэрээр хаалт босгов.


Шийдвэрийн хуудсыг хавсаргаагүй байдал


Уг нь Төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг явуулдаг бүх байгууллага, хуулийн этгээд шилэн дансыг хөтлөх ёстой хэмээн хуульд заасан байдаг. Үүний дагуу "Төрийн болон албаны нууцын тухай хууль”-д заасан нууцлах мэдээлэлд багтах заалтыг үзсэн юм. Уг хуульд шилэн данс хөтлөхгүй, шийдвэрийн хуулбарыг хавсаргахгүй гэх утга илрээгүй бөгөөд зөвхөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлагатай холбоотой "нууцалбал зохих” мэдээллийг төрийн болон албаны нууцад хамруулна гэжээ. Энэ хуульд бүх зарлагыг хэмээн зүйлчлээгүй бөгөөд "нууцалбал зохих” хэмээн тодотгосон аж.

Мөн тус байгууллага энэ сард тоног төхөөрөмж нэрээр 15 сая төгрөг зарцуулжээ. Уг тоног төхөөрөмж худалдсан гэх "Номин тав Трейд” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаалдаггүй хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ.


Тоног төхөөрөмж авсан гэх "Номин тав трейд компанийн үйл ажиллагаа эрхэлдэг байдлыг баримт болгон харсаргав.

Энэ мэт бүдэг бадаг, хэрэгтэй, хэрэггүй зарцуулалтыг Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулж байна. Бас мэдээллээ төрийн нууц нэрийн дор нууцалж байна. Уг нь цар тахлын хүнд үед төсвийн мөнгийг хэмнэх Засгийн газрын тогтоол гарсан ч элдэв сервер, интернет, шууд дамжуулалтын төхөөрөмж зэрэгт ард иргэдийнхээ татварын мөнгийг таван салаагаараа урсгаж буй тод жишээ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-22 07:44

Turiin tusgai chig uuregtei baiguullaga, hil hyazgaartai holbogdoh barih geed heregtsee ihtei, tegeed ch IT tehnologiin huvid 207 saya gedeg baga mungu. Soliorohoo bolichih.

зочин
зочин
2021-10-22 08:30

Харин ч бага мөнгө байна. Монгол улсын өнцөг булан бүрт Хилчид ажиллаж амьдарч байна. Харилцаа холбоог сайжруулах нь зүйн ёс.

Zochin
Zochin
2021-10-22 08:59

Төрийн нууц нэрээр идэж уудгаа боливол таарна. За энэ хил га�##�ьтай холбоотой ажилд нууц мууц байдаг байж болох ч төмөр зам мамд мөнгө зарцуулах асууд�##� бол төрийн нууцад орохгүй шүү. Тэр тусмаа нэг компанийн хөрөнгийг хаа хамаагүй өөр компанид хуу хамаад өгдөг асууд�##�.

Од
Од
2021-10-22 09:03

Идсэн уусан зогсоосон гацаасан л гэх юм энэ хэдэн дарга нар нь яаацарчихсан юмб дээ

Зочин
Зочин
2021-10-22 09:07

Зөв шүү дээ монгол улсын тойрсон отрёод заставаа интёрэд холбоогоор л удирдаж дархан хилээ хамга�##�ах байхаа

Ззз
Ззз
2021-10-22 09:46

Харин ч орчин үеийн техник технологийг илүү их ашиглах ёстой ш дээ. Өрөөндөө суугаад утсаар ярьдаг сайд дарга нараас огт өөр с�##�бар гэж боддог шүү.

Алтай Таван Богд
Алтай Таван Богд
2021-10-22 10:19

Х. Лхагвасүрэн генер�##� Өлгийд отрядын даргаар ажиллаж байхдаа ёс жудагтай агаад мундаг хурандаа байсан. Гол нь эх оронч, хүнлэг.
ХХЕГ-ыг цахимжуулжээ гээд юун муухайгаар бичих юм вэ?! Улс нийгэм ургаш хөгжиж болохгүй юү? Манай генер�##�ыг Алтай уулсын сүр сүлд хамга�##�ах болно. Түүний ар т�##�д ард түмэн бий шүү. Хөлсний бичээч та гуай та жаахан бурханлаг байж үз.

Батаа хурандаа
Батаа хурандаа
2021-10-22 18:36

Харин ч цахим хөгжилд хамаг мөнгөө зарцуулдаг мундаг цэрэг байна. Ямар өөртөө 300 авцан бишдээ. Хилийн цэргийн анигиудад сайн интернэт, гар утасны таср�##�тгүй сүлжээ иаш их хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2021-10-22 18:41

Дамжааныхнаас 5000 төг мэдээллийг нь хадг�##�на гэж авах хамгийн тэнэг үйлдэл.

Зочин
Зочин
2021-10-22 19:59

Номин тав трейд ХХК цахилгаан бараа, компьютер хэрэгсэл бас зардаг л даа

Эгэл
Эгэл
2021-10-22 21:49

Үдшийнцолмон гуай Ил гаргадаг бас ил гаргадаггүй зүйл гэж бий. Наад газар чинь хүний газар ,Монголын газар 2-ийн заагийг хамга�##�даг юм шүү.Ядахдаа интэрнэтээр анхны ойлголт авах нь чиний өөрийгөө хөгжүүлж байгаа явд�##�.Албан тас�##�гааны цонхоор амьдр�##�ыг хардгаа багасга.Хамгийн их цахимжих үүрэгтэй байгууллага бол хилийн нэгжүүд дээ

болд
болд
2021-10-23 09:47

Үүрийнцолмон гуай нэг их юм илрүүлчихэлээ гэж гэжугаа бхдаа Тийм юм байдаггүй юм Сэтгүүлч ухаан юм бол жаахан ч гэсэн уншиж суд�##� Хүн мэдэхгүй юмныхаа боол болдог гэдэг Хилийн т�##�аар А-ч үгүй хүн юугаа мэдэх вэ дээ

Иргэн
Иргэн
2021-10-25 22:58

Дэмий мэдээлэл байна. Харин ч бүр цахимжих ёстой с�##�бар, харин бага мөнгө байна. Төр засаг илүү анхаар ч нэмэх хэрэгтэй. Сонсогчоос мөнгө хурааж байгаа бол ДХИСаас асуумаар юм байна

Холбоотой мэдээ

Back to top button