НИЙГЭМ

Өнөөдөр газар хагалах, уул овоо тахихад муу өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

2021.10.22 / БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 07.22-17.52

Суудал: Хий

Аргын тооллын 10 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 17, Гоё хүүхэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button