Нийгмийн

"Эмнэлэг халдвартай бүс учир шалтгаангүйгээр хүн дагаж ирэх хэрэггүй”

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нэмэлт тунд хамрагдалт, хоёр болон гурван тунтай иргэдийн ялгааг хэлсэн юм.

Тэрбээр, "Эмнэлэг болон эрүүл мэндийн байгуулллагаар үйлчилгээ авахаар яваа нэгнээ дагаж явахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүс шүү дээ. Шалтгаангүйгээр эмнэлэгт ирэхгүй байхыг хүсэж байна.

Гуравдугаар тунд хамрагдаагүй иргэд халдвараар хурдан бөгөөд хүнд өвчилж байгаа. Тиймээс иргэд нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button