ЭРҮҮЛ МЭНД

“Ковид-19” 1587 халуун амь авч одлоо

Монголын төр өвдсөн хүн бүрт 111 сая төгрөг зарцуулж байгаа гээд жишим ч үгүй ярьж хэн хүний огиудас хүргэлээ. Ийм их мөнгө төгрөг зарцуулдаг байтал халдвар авагч, нас барагсдын тоо буурахгүй хэвээр.

Гуравхан сая хүн амтай монголд өдөрт 17 халуун амь эндэж байна. Долоо хоногт 120 гаруй хүний амь эрсдэх болов. Энэ гайт цар тахлын улмаас нийт 1587 хүний амь авч оджээ. Энэ тоо бидний хувьд дэндүү өндөр тоо. Үүнд 0-80 насныхан багтдаг. Хорвоод ирээд удаагүй хэдхэн сар болж байсан нярай ч амь хохирсон.

Халдварын тоо өдөрт мянга мянгаар бүртгэгдэж, огтхон ч буурахгүй байсаар хэдэн сарын нүүрийг үзэв. Дүүргийн эмнэлэг болоод тандалтын баг руу хэдэн цагаар өдрөөр тасралтгүй утас цохиж амь аврахын гуйдаг болтлоо доройтов. Хүндрээд эмнэлэг бараадах нь бараг аз шахуу юм болж, тусламж авч чадаагүйнх нь хохь болж гэртээ үхлийг хүлээхээс өөр сонголтгүй болсоор. Бодит нөхцөл байдал хачир, давсгүйгээр ийм л байна, дарга нар аа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн
2021-10-24 15:35

Зарим тэнэгүүд ханиад сүү сармис уугаад зүгээр болдог гэдэг биздээ тэхээр тэр олон хүн яагаад үхчихдэг билээ янаглан хорлогчид их байгаа юм биш үү корона чинь ханиад биш байгаа биздээ

Зочин
Зочин
2021-10-24 15:39

Тах�##� гэдэг аюудтай нь мэдэгдээд байгаа биздээ хэн ч буруугүй хэнд ч буруу тохох гээд яахав зарим нэг хүмүүс ухаантайхан байж үзхүмүүсииг бухуутг�##�аа гээд юу хожих гэдэг юм бол

Зочин
Зочин
2021-10-24 16:07

EMY darga ih tsuuhun hun uhej bga harin ih mungu ugch bga gej bn le neg hund 111 say tugrug zarlagdaj bga gej bsan

Холбоотой мэдээ

Back to top button