Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Зутруу цагийн салхинд ЧИМЭЭГҮЙ СУУГСАД

“Бид ёстой үзүүлээд өгнө” гэсээр 70 оны сүүл, 80 оны эхэн үеийнхэн улстөрийн манлайллыг авцгаасан. Одоо энэ үеийнхэн чадвал илүү сайн дархлагдана. Чадахгүй бол хэсэгтээ л “Та нар ёстой болоогүй, нэг удаа улс орноороо тоглосон. Одоо азна” гэх алх толгой дээрээс нь дарна. Гэвчиг аль ч үед улс төрөөс амархан явцгаахгүй улс эдүгээ харин чимээгүй бүгжээ. Тэд бол М.Энхболд ба Х.Баттулга. Тэднийг хүч оронгуут дагаж сэрцгээх төрийн албаны бүтэцийнхэн.

Х.БАТТУЛГА 21 АЙМАГТ СҮЛЖЭЭ БУУДЛЫН АЖИЛДАА АНХААРАХ БОЛСНЫ УЧИР

Ерөнхийлөгч асан Х.Баттулга төрийн өндөр дээд суудлаа өгснөөсөө хойш Токиогийн олимпоор гарч ирсэн. Саяхныг болтол түүн шиг муу хүнгүй байснаа олимпын үеэрх төрхөнд нь монголчууд ихэд хайлж урсав. Тэгснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх боллоо гэнгүүт нь “Улс төрөөс яваад өгөөч, пүү пай” гэцгээв. Ер нь нэг хуйсганасан, тогтворгүй сэтгэл зүйтэй ард түмний энэ хандлагыг хамгийн сайнаар ойлгох хүн бол Х.Баттулга өөрөө юм. Ийм байлгахаар ч эртнээс ажилласан мэт харагддаг.

Тэр ингэж олон нийтийнхээ сэтгэл зүйг сайн түншиж аваад, чив чимээгүй суучихсан. Эдүгээ 21 аймагт баригдах зочид буудлын сүлжээ төсөлдөө ихэд анхаарч буй гэх. Энэ нь бас учиртай. Ерөнхийлөгч байхдаа Булган аймагт ажиллах үеэрээ гэнэт зочид буудлын асуудал сөхсөн байдаг. Нэг давхиад очиход хоног төөрүүлчих эвтэйхэн буудалгүй аймгууд олон. Эл хэрэгцээн дээр мань хүн аймаг бүрд өөрийн хүмүүсийн дэд бүтэц үүсгэх боломж байгааг харсан гэсэн үг.

Энэ жилүүдэд тэр зочид буудлын төслөө нухангаа аймаг бүр дэх багийн ажиллагаагаа тэлнэ. Үүнийгээ 2024 оны УИХ-ын сонгуульд хэрэглэх сүлжээ болгохоор харсан мэт план уншигдана. Түүнийг Ерөнхийлөгчийн индэр дээрээс буунгуутаа АН-аа авч, СХД-ээс нөхөн сонгуулиар гарч ирээд, бүлгээ зангидаад янзын сайхан улс төр хийнэ гэсэн хүлээлт байв.

Гэвч тэр тэгсэнгүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй ахуй, бүл нэг шахам 70, 80 оны хөөрсөн дүү нар нь төрийн эрхийг авчихсан, ковид, У.Хүрэлсүхийн сүржигнэлийн нөлөөгөөр эдийн засаг нь хэсэгтээ нар үзэхгүй болчихсон зутруу цагаар ил гарч улс төр хийхийг хүссэнгүй. Түүнийг эдүгээ уулсын жавар, амьдрахуйн өчнөөн бэрхшээл дунд дуу үл гарган, өндөрлөгхөн газар салхины чимээг анзаарсан шинжгүй хэвтэх ирвэстэй зүйрлэж болмоор. Ийн хэвтсээр яг цаг нь болоход л босч нэг сайн суниагаад, үйл хэргээ эхлүүлэх нигууртай.

“ОН ОНЫ ХҮҮХДҮҮД”-ТЭЙ ЗУУРАЛДАХГҮЙ Ч УЛС ТӨРӨӨС ҮЛ ЯВЖ ЧАДАХ М.ЭНХБОЛД

Засаг төр ганхаж мэдэх бүх чимээнээр М.Энхболдыг л эл үймээнийг зохион байгуулж буй ухааны таамаг нэлээд бичигддэг. Гэвч яг үнэн хэрэгтээ тэр ойрын жилүүдэд ийм юманд оролцсонгүй. Эдүгээ тэр Их тэнгэрийн наахан аманд амьдарч буй агаад эхнэр нь ШУТИС-даа багшилж, их  сургуулийн гудамжаар алхаж яваа нь тааралддаг. Хааяа өөрийн инстаграм хуудас зэрэгтээ ач нарынхаа зургийг хийнэ. Нүүр хуудсандаа улс төрд байхдаа хийсэн ганц нэг ажлаа дурсамж төдийгөөр хаа нэг өлгөх авай.

Түүний улс төрийн гол зөвлөгөөг өгч ирсэн Т.Бадамжунай гадаадад гацав. Хол суугаа ч манай төрийнхөн хил гааль нээгдэх зав чөлөөгөөр давхиж очсоор буй нь дуулддаг. Тэрбээр өнгөрсөн зун ирэх товтой байсан ч наанаас нь 70, 80 оныхон юм шидсээр дахин хойшлуулж чадав. Энэ зуур М.Энхболдын нөлөөгөөр томилогдсон Д.Хаянхярвааг АТГ-ынхан саатуулж, Д.Оюунхорол нь нэг албанд очоод, нам гүмхэн болов. Албан тушаалын өндөрлөгт заларч явахад нь “Та бол аядуу зөөлөн ааштай хүн” хэмээн хөөргөж, сайтар “хайрцаглаж” явсан бүхэн эдүгээ ихэнх нь амьдрах жамаараа тал талдаа хэн бүхнийг налан хошуурчээ.

Гэвч түүний нөлөө айхтар ихээр суларсангүй. Эсрэгээрээ намын хүлээн авалт сэлт дээр хаа нэг орж ирэхэд нь гар барихаар хошуурагсад асар олон байсан гэх. Энэ цагт М.Энхболдын хүчээр ажил төрөлтэй, амьдрал ахуйдаа хүрсэн хэн бүхэн чимээгүй байдлаар түүнд сүжирсээр явдаг нь ч нууц биш. Учир нь, яг энэ цагийнхан шиг тэр тусалсан бүхнээсээ хулгай хийхийг, тендер зувчуулж өгөхийг, гарын мөнгөөр таслахгүй байхыг гуйгаагүй. Жамаараа тэгээд амьдраад явах эрх чөлөөг нь эрх биш өгч байсан.

Саяхан тэрбээр нүүр хуудсандаа “60 тэрбумын хэрэг бол явуулга байсан. Би намынхаа Удирдах Зөвлөлд байгаа” гэх агуулга бичсэн. Тэр  энэ мэт үйлдлээрээ “Он оны улс төрд хөлөө олохоор арцалдан тэмцэлдэгч жаахан хүүхдүүдтэй зууралдахгүй. Гэхдээ бас ах нь улс төрөөс явчихгүй. Ойрын зутармаг түүхэнд чинь би оролцохгүй ч дүнгээ аандаа та нар тавиулна” гэх холын санаагаар тайван л яваа гэх дүр зураг харагддаг. Мэдээж түүний санаанаас 2024 оны УИХ-ын сонгууль арчигдчихсан гэвэл басхүү түүн шиг худал зүйл үгүй билээ.

ТЭД: “Улс төрд заавал нас чухал. Туулсан туршлага чухал” гэх нийтлэг ойлголтыг “Аа, энэ яг үнэн юм байна” хэмээн олон түмнээрээ ойлгохыг нэгэн үеийнхэн чимээгүй хүлээж буй. Тэд ирээдүйд өөрсдөө ил гарч улс төр хийхгүй ч байж мэднэ. Гэхдээ энэ цагт улс төрийн эрх мэдлийг атгаж байгаа хүмүүсээс өөр дүр төрхүүдийг бэлдэж, тэднээр манлайлал үүсгэж ч мэдэхээр. Хөшигний ард тэд хамгийн сайнаар бодож, зураглалаа гаргаж, тооцооллоо хийж чадна.

Тиймээс ч өмнөх үеүдийн нэрмээсүүд нь нэмэгдсээр бүр нэг тартагтаа тулчхаад байгаа улс төр, эдийн засгийн байдалтай, зутруу цагаар тэд ил гарч, баатрын дүр төрх бүтээхийг чухалчлахгүй. Зүгээр л маш сайн харж, дүгнэж, тооцож л суугаа...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-25 08:20

Яг яг бичжээ

Уншигч
Уншигч
2021-10-25 08:21

Хоёулангийнх нь зураг аймаар

Зочин
Зочин
2021-10-25 09:07

Сайн бичжээ.

Зочин
Зочин
2021-10-25 09:15

haha ene tugjilud butehgui eee

Зочин
Зочин
2021-10-25 09:17

ene hachin hognuudiig bugdiig ni hariutslaga toochij boldoggui yumuu

Зочин
Зочин
2021-10-25 09:23

moyachuud l ed nariig davraaj baigaashdee

зочин
зочин
2021-10-25 09:34

Энэ 2ухаарч ард олон минь сайхан амьдаараасай гэж бодож хэрэгжүүлэх санаа юу бнө

ЗОЧИН
ЗОЧИН
2021-10-25 09:41

ЧИМЭЭТЭЙ БАЙГААД Ч ЯАХ ЮМ БИЛЭЭ ЯДАЖ ЯМАР ХҮҮК ШИГ ТЭРБУМ МОД ТАРИХ ЭРХ МЭДЭЛ БАЙХ БИШ !!!

unshigch
unshigch
2021-10-25 09:42

dald or chimeegvi bai geed oyunerdene xelee bzde ene xvnees 1100xuwi ilvv baijee

Зочин
Зочин
2021-10-25 09:56

miyee enkhbold ni hamaagui deer baijee

Зочин
Зочин
2021-10-25 10:03

enkhboldiig neeree ih sonin hurdan z##liuultsan te

Зочин
Зочин
2021-10-25 10:12

М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгачихв�##� Монгол улс мандан бадарч хөгжил цэцэглэлтийн манлайд хүрч, хүн ард нь амар амг�##�ан, аз жарг�##�тай амьдрах юм яриад байсан нөхөд эрх мэдлийн манлайд хүрч өөрсдөө амар амг�##�ан, аз жарг�##�ыг эдлэж төрөөс томилсон элчийн ажлыг хүртэл цөллөг хэмээн бялуурч суух....
эндээс нь харахаар Миеэгийн Энхболд нь арай л тулхтай, зарчимтай, жудагтай байж дээ гэж харагдах юм даа. Женко ч яахав Хүүк, Оюук хоёрыг базсан гэж ойлгож яваад тонгоруулчихсан ....

Зочин
Зочин
2021-10-25 10:23

huuk ni hudlaa poporsoor baigaad l dargiinha tolgoig heden bugs uhagch nartaiga niileed zalgisandaa

Зочи
Зочи
2021-10-25 10:37

Цагаа олсон сайн бичвэр байна.

Тэргүүн т
Тэргүүн т
2021-10-25 10:39

Монголчууд хэцүү үед нөхдөө орхидоггүй
Мань хоёр ч надад хамаагүй гээд чимээгүй л сууж байх шиг

зочин
зочин
2021-10-25 10:55

Баттулга ч зүгээр сууна гэж юу байхавдээ.. Яаж хоролмаа дах вэ гээд байж байгаа байх

дуугүй суухгүйгээд тэнэгүүдийн орох юм уу?
дуугүй суухгүйгээд тэнэгүүдийн орох юм уу?
2021-10-25 21:19

Эрх мэдлийн төлөө улангасан дайрагчбүдүүлаг харахуйчуудын дунд ухаантнуудын өнгөрөөх нэгхэн өдөр 100 жил шиг удаан өнгөрдөг юм гэсэн. Мулгуучуудын дунд гүйж очих тэнэгүүд биш ээ.

хатуу үнэн юм даа
хатуу үнэн юм даа
2021-10-25 21:23

Энхболд,Баттулага 2-ийг яаж ч муулсан Хүрэлсүх шиг зөагаа нурааж,нөхдөө хаяж яваагүй ээ

Зочин
Зочин
2021-10-25 21:35

Яг үнэнийг хэлэхэд М.Эннхболд ч жудагтай эр хүн тулахтай улс төрч шүү

Уншигч
Уншигч
2021-10-25 21:54

Батлага өөрийн үеийнхэнээ ч татаж унагасан, ардчилсан намаа ч түлхэж унагасан, за эх орноо бол хорлохын дээдээр хорлосон доо.

Зочин
Зочин
2021-10-25 22:50

Үхэж д�##�д орвол таарсан хүн сүгнүүд.

Зочин
Зочин
2021-10-26 00:08

Энэ хэдэн болсон болоогүй улс төрчдөөрөө л зохиол бичиж, зөгнөлт кино мэт зураглаж зугаацаж амьдр�##�ын хором мөчүүдийг өнгөрөөж урсгаж сууна даа. Хардаг ярьдаг судладаг сонирхдог сэдэв нь ч энэ хэд нь

Зочин
Зочин
2021-10-26 03:35

Жэнко ч дуусчихсан хүн. Хаа очиж Миеэ чинь эргээд гараад ирнэ дээ

Зо
Зо
2021-10-26 09:06

Энэ хэд мод тарихад оролцохгүй юм байх даа хаха

Зочин
Зочин
2021-10-26 10:49

Энхболд нуруутай л даа

Зочин
Зочин
2021-10-26 13:43

Ээ дээ Энэ эрхмүүд сайн байсан бол Монгол ийм шог гараа болтлоо дампуурахуу Улаанбаатарын газрыг зарж л баяжсан хүний тулх мулх ч яамай Явган бид явах газаргүй суух санд�##�гүй нар үзэхгүй байранд амьдарч байгаа нь тулх юмуу Энэ хүнээс газар авсан хүмүүс магтдаг юм байх даа

pkxny
pkxny
2021-10-27 12:49

М.Энхболд нийслэлийн газараар тоглосон байд�##� одоо гай болж байхад юун улс төр.

Зочин
Зочин
2021-10-30 17:33

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэгдээ. Идэхээ идэж, хуйв�##�дахаа хуйв�##�даж болсон энэ хоёр одоо хэрэггүй. Хүрэлсүх овоо юм хийгээд байна, атаархаад л хэвтэцгээж байлдаа. Уйлах нэг нь уйлж л байг.

Холбоотой мэдээ

Back to top button