ЭДИЙН ЗАСАГ

Г.Сэржхорол: ХХБ-наас ийм хэлбэрээр санхүүжилт босгодгоо албан бусаар хүлээн зөвшөөрсөн

Иргэн Г.Сэржхоролын сошиал орчинд бичсэн зүйл нийгэмд хэлэлцүүлгийн сэдэв болоод байна. Тэр ХХБ-наас 10 жилийн өмнө авсан 16 хувийн хүүтэй орон сууцны зээлээ хаалгахдаа банк хөрөнгийг нь давхар МИК-д барьцаалж, ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авсан байсныг мэджээ.

Тэр өнөөдөр хэвлэлд өгсөн тодруулгадаа ингэж ярьсан байна.

“Хууль зүйн үүднээс хувь хүний өмчийг өөрт нь хэлэлгүйгээр барьцаалах, зарах боломжгүй. Миний өмчийг хамтран эзэмшигч байсан ч дангаараа захиран зарцуулах эрхгүй гэсэн үг. Нэгдүгээр асуудал нь энэ. Миний өмчийг надад хэлэлгүйгээр бусдад барьцаалсан.

Хоёрдугаарт хүүгийн зөрүүгийн асуудал. Ингэж ашиг хийдэг байсан уу гэх хардлага байна. Гуравт, би ганцаараа биш. 80-аас дээ м.кв байранд амьдардаг маш олон монголчууд бий. Тэдэнд ч бас ийм нөхцөл байдал үүссэн байх вий гэж.

Би МИК-д хандахаар “Таных журмаас гадуур юм байна” гээд ипотект оруулалгүй буцаадаг. ХХБ-наас очихоор “Тэг тэг, ирээд зээл ав” гэдэг байж болох уу”

-Танд ХХБ-наас ямар нэг албан хариу өгсөн үү?

-Албан ёсны хариу өгөөгүй. Ерөнхий утгаараа ингэж санхүүжилт босгодог гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол “Бид хууль бусаар ингэж санхүүжилт өгөөд сурчихсан юм аа” гэж хэлж байгаатай агаар нэг. СЗХ-нд хандчихсан байгаа. Шаардлагатай бол Монголбанканд хандана.

-Иргэд өөрсдийнх нь байрыг давхар барьцаалсан эсэхийг мэдэхийн тулд хэрхвэл зүгээр вэ?

-Мэдээж банкнаасаа асуувал хэлж өгөхгүй байх л даа. Зээлээ хаалгангуут “Таных давхар зээлтэй байна” гэсэн хариу өгч, илэрч гарч ирж байгаа юм. ХХБ бол МИК-д “Энэ хүн зээлээ хаачихлаа. Гялс хаагаад өгөөрэй” гэж л хэлсэн юм шиг байна лээ.

Үүнд хяналт тавиач, шалгалт оруулаач. Үр дүнг нь иргэдэд нээлттэй тайлбарлаж өгөөч гэж хүсэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button