ЭДИЙН ЗАСАГ

“Entrée Resources” Оюу толгойн Хойд Хюго ордын нөөцийн үнэлгээг нэмэгдүүлжээ

“Entrée Resources” компани Оюу толгой төслийн хүрээн дэх Хойд Хюго ордын ашигт малтмалын нөөцийн үнэлгээг нэмэгдүүлж, 131 сая ам.доллар болгожээ. Тус компани нь “Оюу толгой” ХХК-тай хамтарсан компанитай бөгөөд энэ үүднээс Оюу толгойн ордны хоёр тусгай зөвшөөрлөөс хувь эзэмшдэг юм.

Хамтарсан компанийн нэр “Entrée/Oyu Tolgoi” бөгөөд 30 хувийг нь “Entrée Resources”, 70 хувийг нь “Оюу толгой” ХХК эзэмшдэг. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани “Рио Тинто” групп болон Засгийн газар хоорондын хэлэлцээний уур амьсгал сөрөг болж ирсэн энэ цаг үед нөөцийн үнэлгээгээ ийн нэмэгдүүлсэн байна.

Тэд нэгдүгээр ашиглалтын давхрын анхны үйлдвэрлэлийг 2022 онд эхлүүлэхээр мэдэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button