ЭДИЙН ЗАСАГ

Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал иржээ

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группээс Засгийн газарт хаяглан захидал илгээсэн тухай мэдээлэгдээд буй. Үүндээ “Оюу толгой” ХХК-иас манай Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал гаргасан гэх.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хэвлэлд өгсөн тодруулгадаа баталжээ. Тэрбээр “Х.Нямбаатар сайдын нэр дээр ирсэн албан бичигтэй бид өнөөдөр танилцлаа. Хэвлэлд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг гайхаж хүлээж авлаа. 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал дурдагдсан нь үнэн. Энэ нь Монголын талд ашигтай эсэхийг сайтар судална” гэж ярьсан байна.

“Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ноогдох Засгийн газрын өр 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь нь 1.6 тэрбум ам.доллар.

Өмнө нь Оюу толгойн асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралдахад, “Рио Тинто” талаас далд уурхайн төслийг зогсоох санал гаргасан тухай мэдээлсэн. Түүнчлэн далд уурхайн зардал хэтэрсэн асуудлыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, оронд нь 34 хувьд ноогдох өрөө тэглүүлэх хувилбар ч энд яригдсан гэх мэдээлэл бий.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-25 19:44

99 байхад болох л юм даа.

Монгол хүн
Монгол хүн
2021-10-26 07:44

Бид газар нутгаа эд баялагтай нь гаргаж байгаа рио тинтоод ямар ч өргүй бүх өрийг тэглээд бид 51%ээс дээш хувийг эзэмших эрхтэй

Зочин
Зочин
2021-10-26 07:56

Уурхайгаа бид өөрсдөө бүүр хаана гэж Рио-тинто-г айлгаад байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-10-26 09:10

Гадны мэргэжлийн луйварчид шүү.. Гүний олборлолт хойшиллоо, Зард�##� хэдэн тэрбумаар хэтэрлээ, 34 хувь хүртэлх бүх ХО ын хуулиудыг авилгаар өөрчилүүлсэн, 34 хувиа эзэмшихийг тулд хөрөннө оруулх нэрээр Сайханб�##�агаар Дубайд очиж гэрээнд гарын үсэг зурж өндөр хүүтэй өрөнд оруулж байгаад баялагийг нь зүгээр л зөөсөн. Баахан хий хоосон худ�##�дан ав�##�т, ажил төсөл хийдэг гээд маш олон з�##�ьт аргатай луйварчид. Ер нь хөөж явуулаад Японтой хамтрах, эсвэл өөрсдөө олбоолосон ч болно.

Холбоотой мэдээ

Back to top button