НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Өчигдөр 966 мянган ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 298,102,116 төгрөгийн үнийн дүн бүхий 966,016 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол долоон үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Тэнгэрлиг медиа групп” ХК (TNGR +14.93), "Булган ундрага” ХК (BUN +12.13), болон "Монгол шуудан” ХК (MNP +7.88) хувь, хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -12.01), "Э-Транс ложистикс” XК (ETR-10.91) болон "Баянгол зочид буудал” ХК (BNG-10.45) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт найман ширхэг үнэт цаас 792,000 төгрөгөөр арилжигдсан бол Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 75,285 ширхэг нэгж эрх 54,716,249 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч 40134.46нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,874,666,622,013төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button