Нийгмийн

ТОДРУУЛГА: PCR шинжилгээ авахгүй байгаагаас есөн аймагт халдвар илрэхгүй байна

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 шүргэж, 20 орчим иргэн нас барсаар удаж байна. ЭМЯ-наас зарлагдаж буй тоон мэдээлэл нь зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан.

Иймд түргэвчилсэн шинжилгээг оруулвал нийт тохиолдлын тоо 3000 гаруй болох юм. Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад бүртгэгдэх халдварын тоо буурч, зарим аймагт тэг болжээ. Энэ тухай ЭМЯ-наас тодруулахад:

"Нийслэл болон орон нутгуудад зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тоог танилцуулж байгаа. Гэвч түргэвчилсэн шинжилгээний хариуг бүртгэлд оруулаад явдаг. ЭМЯ-наас орон нутгуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг орон нутгуудад өгсөн. Халдвар бүртгэгдэхгүй байгаа аймгууд PCR шинжилгээг зогсоосон байх магадлалтай. Бидний зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан ч, шинжилгээ саатаж буй нь тухайн орон нутагтай холбоотой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-26 15:19

Наад бүртгэлээ боловсронгуй болго. Шинжилгээ хийгээгүй бол 0 гэж тэмдэглэх хэрэггүй. Өөр үсгээр тэмдэглээд хүнд ойлгогдохоор юм хийлдээ. Утга зарчим �##�дагдахад хүрлээ.

Холбоотой мэдээ

Back to top button