ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ-д шувууны ханиадны шинэ хэлбэр тархаж эхлэв

Хятадад шувууны ханиадны шинэ төрлийн өвчлөл нэмэгдэж эхэллээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлжээ.

Агентлагийн мэдээлснээр шувууны ханиадны H5N6 дэд төрлийн ханиад хүнд халдварласан тохиолдол 2020 онд ердөө тав байсан бол энэ онд 21 тохиолдол бүртгэгджээ. Мөн зургаан хүн нас барсан гэсэн мэдээлэл аль хэдийн гарсан ба олон хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Роттердам дахь Эразмусын Их Сургуулийн Анагаах ухааны төвийн харьцуулсан эмгэг судлалын профессор Тийс Куикен “Энэ жил Хятадад шувууны ханиадаар хүн өвдөх нь нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна. Энэ бол нас баралт өндөр хувьтай байдаг вирус” гэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button