Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

БАРИМТ: Халдвартай иргэдийг GPS-ЭЭР ХЯНАХ гэрээ байгуулж, 20 сая төгрөг төлжээ

“КОВИД-19” вирусийн халдвар авсан иргэдийг GPS суурилуулсан бугуйвчаар хангаж, хянах ажлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар Улсын онцгой комисстой хамтарч хийхээр болжээ. ХХМТГ-аас “Сим” ХХК-тай энэ агуулгаар 20 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сард “Сим” ХХК-тай гэрээ байгуулахдаа:

  • УОК-оос бэлдэж өгсөн серверүүдэд программ хангамж суурилуулах
  • УОК-оос томилсон мэргэжилтнүүдэд программ хангамжийн ашиглалтын сургалт хийх
  • Гэрийн хяналтад байгаа иргэдийн гар утсанд GPS суурилуулах, бүртгэх, мэдээлэл оруулах
  • Халдвар авсан иргэдийг GPS бугуйвчаар хангах, төхөөрөмжид тохиргоо хийх, бүртгэх, мэдээлэл оруулах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлнэ гэж заажээ.

Тэгвэл 20/137 дугаартай уг гэрээний төлбөрийг өнгөрөгч есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл жил орчим хугацааны дараа. Есдүгээр сарын 10-нд гэрээний дугаарыг бичээд, 20 сая төгрөг шилжүүлсэн баримт байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрээ хийгдсэн боловч төлбөр нь саяхан шилжсэн энэ цаг хугацааны алдагдал анхаарал татаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл УОК-оос халдвар авсан иргэдийг GPS-ээр хянах шийдвэр гаргаагүй байгаа. Харин халдвар нэгэнт хяналтаа алдсан гэж дүгнэж болох энэ цаг үед GPS-ийн санаачилгаа хэрэгжүүлэх гэж байгаа бол ихээхэн цагаа олоогүй, төсвийн мөнгө үрсэн ажил болох билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 12:43

Дэлхий нийтээрээ ковидтой тэмцэж, ажил амьдр�##� үргэлжилсээр л байна. Энэ ажлын хүрээнд иргэдийн гар утсанд өвчтэй хүнтэй ойр байна гэсэн мессэж ирсээр л байгаа . үүнийг нь ашиглаж эрүүл мэндээ эрсдлээс хамга�##�ах нь иргэдийн үүрэг . Ашиглаагүй байж Засгийн газрын иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдруулах нөхцөл боломжийг нь хангах үйл ажиллагааг байнга харлуулах, гүжирдэх, хэн нэгнийг заав�##� холбож төрөөс хийж байгаа болон хэрэгжүүлж байгаа ажлыг сулруулах иргэдийн итгэлийг �##�дагдуулах төөрөгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуул�##�ттай явуулдгаа болимоор юм. Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдгийг санах нь зөв дөө

zochin
zochin
2021-10-27 21:53

ene huuheng sain shalgaj uzeh heregtei. ulsiin munguur urgui zardal hiigeed duuslaa

Зочин
Зочин
2021-10-28 12:55

Энэ жайжгар хүүхний будлиан хэл ам ч дуусахгүйнээ

Лувараа зогсоогооч
Лувараа зогсоогооч
2021-10-28 13:28

Х�##�двартай иргэдийг хянах гдг з�##�илан луйвар шүү.хянаад бга гд нг компани мөнгө идэх луйвар.гэмт хэрэгтэй биш

zochin
zochin
2021-10-30 17:26

sem sem luivarchiigeed iim zaluugaaraa ,chaaschdaa yaana eh buu uzegd!, ene chuuchniig ATG schalgaachee

Холбоотой мэдээ

Back to top button