НийгмийнЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

А.Цогцэцэг: Ковидоор дахин өвдөөд байвал чухал эрхтнүүдэд эргэшгүй өөрчлөлт үүсэж болзошгүй

Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-ӨВЧНИЙ ХЯНАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ ЯАРАЛТТАЙ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Коронавирусийн тархалтын өнөөдрийн байдлыг та юу гэж дүгнэж байна. Ийм үед ямар арга хэмжээ нэн тэргүүн шаардлагатай байна вэ?

-Нийт хүн амын дунд халдварын тархалт дэгдсэн. Хүн бүр өвдөх нь цаг хугацааны асуудал болсон. Ийм нөхцөл байдал нэгэнт үүссэн тул эрсдэл багатай даван туулах боломж бололцоогоор эрүүл мэндийн анхан шатны эмнэлгүүдээ л бүхий л боломж бололцоогоор нь хангах, хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж буй ортой эмнэлгүүдийн орны эргэлтийг хурдасгах, өөрөөр хэлбэл өвчилсөн хүндээ хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Яг өнөөдөр нөхцөл байдал маш хүнд байна. Өвдсөн хүн бүр эмнэлэгт очиж тусламж авахыг хүсч буй. Тэдэнд маш их айдас байна. Хүнд хүмүүсийн тоо ч нэмэгдлээ. Эрүүл мэндийн салбарынхан одоо хүчээ барж байна. Үндсэндээ энэ салбарт улаан гэрэл эрт ассан. Эрүүл мэндийн салбар дан ганцаараа ачаа үүрээд ард нь гарна гэвэл огт тийм биш. Зөв зохион байгуулалт, салбар дундын хамтын ажиллагаа агаар ус шиг хэрэгтэй байна. Аливаа асуудал эрэлт нийлүүлэлттэйгээ уялдсан хэрэгцээтэй үед хэрэгтэй менежментээ цаг алдалгүй хурдтай хийх хэрэгтэй.

Нийт хүн амын дунд дахь халдварын тархалтын үнэн зөв статистик тоонд тулгуурласан эпидемиологийн үнэлгээ маш чухал нэг тоо ч нууж болохгүй. Нуух тусам халдварт өвчин гал гаргадаг дүрэмтэй.

Тэгэхээр Монгол Улсад Өвчний хяналт судалгааны төв яаралтай байгуулах нь одоо цагт бидэнд тусална. Одоогийн тархай бутархай бүтцээ нэгтгээд нэг толгойтой л болгочих.

Уг нь 2017 онд бэлтгэл ажил нь хангагдаад Засгийн газрын тогтоолын төсөл нь хүртэл төлөвлөгдсөн юм. Хоёр дахь туслах юм бол өдрийн стационар олноор ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр ковидын 21000 орчим ор дэлгэсэн гэж мэдээ харсан. Тэгвэл үүний 40 хувь буюу 8400 орыг өдрийн ор болгоход даруй 42000 ор хүн авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл нэг ор өдөрт багадаа 5 хүн аваад эмчлэх боломжтой. Тусгаарлах ор гэж аваад байгаа юм билээ. Тэрийг тэр чигээр нь өдрийн стационар болгох хэрэгтэй. Харин одоо байгаа хүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Зөв менежмент хийж боломж болгоныг ашиглаж чадвал Монгол Улсад хүний нөөц хангалттай бий. Гурав дахь туслах зүйл бол одоо ажиллахгүй байгаа эмч сувилагч нараа яаралтай дуудаж хурдавчилсан байдлаар сургалтад хамруулж гаргах хэрэгтэй байна. Зөвхөн резидентэд орж чадаагүй 3500-4500 эмч байгаа шүү дээ.  

-Коронавирусийн тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг зарим иргэд вакцинтай холбон тайлбарлаж байна. Ер нь хамгаалах вакцин хийлгээд халдвар аваад буй нь яг юутай холбоотой вэ. Гуравдугаар тун ер нь шаардлагатай юу?

-Энэ бол ердөө л халдварын тархалт нийт хүн амын дунд задгай, тэр гэхийн тэмдэггүй тархсаны шинж. Вакцин хийлгэх үедээ халдвар авчихсан, нууц үедээ байхад нь вакцин хийлгэчихсэн байх эсвэл вакцины дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авсан байх магадлалтай. Вакцин бол өвөрмөц дархлаа тогтоодог биологийн бэлдмэл. Гуравдугаар тун шаардлагатай юу гэвэл шаардлагатай.

Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн халдвараар өвдсөнөөс хавьгүй бага байдаг. Харин тухайн хүнд дархлаа хир тогтох вэ гэдэг нь олон зүйлээс хамаарна. Тухайлбал, байнга дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэж буй хүмүүс, өндөр настан, хорт хавдраар өвдсөн хүмүүст сул дархлаа тогтохыг үгүйсгэхгүй. Эрдэмтдийн дархлаа тогтцын судалгааг харахад вакцины дараах тогтоц 8-10 долоо хоног буюу 2-2.5 сар, ковидоор өвдсөн хүнд бол 2 сар хүрэхтэйгүйтэй дархлаа тогтож байна. Тийм учраас энэ хугацааны дараа дахин халдвар авах боломжтой л гэсэн үг.

-ЦУС ШИНГЭЛЭХ ЭМИЙГ ЭМЧИЙН ХЯНАЛТ ДОР ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХЭРЭГЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-

-Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүсийн дунд маш их зовуурууд байсаар байна. Тухайлбал,  мартамхай болж, хараа болон сонсгол нь муудаж байна. Дан ганц архаг хууч өвчинтэй, өндөр настнуудад биш залуучуудад энэ шинж тэмдэг давамгайлан илэрч байгаа нь анзаарагдлаа. Дээрх шинж тэмдэг илэрч буй хүмүүс ямар эмчилгээ хийлгэж, амин дэмээ нөхвөл зохилтой вэ?

-COVID-19-ээр хүнд болон хүндэвтэр өвчилсөн эрчимт эмчилгээнд орсон өвчтөнүүдэд ковидын дараах хам шинж гэж нэрлэгдэх байнгын ханиалгатай, амьсгал давчдах,архаг хүчилтөрөгчийн дутагдалтай, удаан хугацаагаар хэвтсэний улмаас бие махбодын зарим үе мөчид хязгаарлалт үүссэн, их мартамхай болсон, толгой байнга өвддөг, нүдний хараа муудсан зэрэг зовуурууд удаан хугацаанд хадгалагдсаар байна. Ингэж ковидын дараах эд эрхтнийг нөхөн сэргээх удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардсан олон мянган хүнтэй боллоо. Одоо яах вэ гэдгээ хурдан шийдэхгүй бол хугацаа алдана. Дээрээс нь мутацлагдсан SARS-CoV-2 вирусийн халдвар маш хурдан тархалттай, хоруу чанар ихтэй байна. Ялангуяа мэдрэлийн эсүүдийг их гэмтээж байгаа нь мутацлагдсан хувилбарын онцлог бололтой. Эрдэмтдийн судалгааг унших нь ээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн 50 хүртэлх хувь нь зургаан сарын хугацаанд ямар нэгэн зовуур шинж тэмдэг арилахгүй байгаа нь вирус резерв /нөөц/ байдлаар хүний биед оршин тогтоод байхыг ч үгүйсгэхгүй гэж хэлж байна. Тийм учраас тэдэнд хяналт, сувилал, удаан хугацааны нөхөх эмчилгээ чухал байна. Энэ талаар олон хүн хаашаа хандахаа мэдэхгүй байна. Ямартай ч байсан иргэд минь цусан хангамжаа сайжруулахын тулд цусыг шингэн байлгах, захын судсыг тэлэх, цэвэр агаарт зохистой хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Харин шинж тэмдэг удаан үргэлжилбэл заавал чиглэл чиглэлийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай. 

-Коронавирус тусаад эдгэрсэн болон вакцин тариулсан иргэдийн зарим нь цус шингэлэх эм ууж байна. Харин зарим нь огт уухгүй байна. Ер нь цус шингэлэх эмийг ямар хүмүүс хэрэглэвэл зохиолтой вэ? 

-Ковид-19 вирус нь өөрөө судасны хана гэмтээдэг, цус өтгөрүүлж, гэмтсэн судас дээр цусны бүлэн үүсэх аюултай гэж үзээд байгаа юм. Тийм учраас бичил судаснуудад цусан бүлэн үүсэх, цусан хангамж дутагдаж ишеми үүсэж, үүнтэй уялдаатай цусан хангамжийн дутагдал, зүрх, тархи, мэдрэлтэй холбоотой эмнэлзүйн шинжүүд ч гарч байгааг үгүйсгэхгүй. Цус шингэлэх эмийг уух нь зөв. Гэхдээ маш болгоомжтой зөв зохистой ууж хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал ходоодны шархтай, улайлттай хүн ууж болохгүй. Ийм хүн цус шингэлэх шаардлагатай бол тариагаар хэрэглэнэ. Тиймээс цус шингэлэх эмийг эмчийн хяналт дор тодорхой хугацаагаар хэрэглэх нь зүйтэй.

Цус шингэлэх эмүүдийн зохистой хэрэглээ гэж заавал байдаг. Тухайлбал, анагаах ухаанд гурван бүлэг цусны бүлэнгээс сэргийлэх эм байдаг. Нэг бүлэгт нь гэхэд хэд хэдэн эм орно. Тийм учраас аль нь танд тохирох эсэхийг эмч танд цус бүлэгнэлтийг тодорхойлдог лабораторийн шинжилгээнд үндэслэн бичиж өгнө. Хэр удаан уухаа мөн л лабораторийн шинжилгээний хяналтаас мэднэ. Зарим цус шингэлэх эмийг гэнэт зогсоосноор дахин бүлэн маш хурдан үүсэх аюултай тул бууруулах тунгаар схемээр уух ч тохиолдол байдаг.

-НЭГ ХҮН ХЭДЭН Ч УДАА КОВИД ТУСАЖ БОЛНО-

-Ер нь ковид тусаад эдгэсэн хүн дахиад тусах боломжтой юу. Хэрэв дахин тусаж болдог бол хоёр, гурван удаа туссан хүн дархлаа хэрхэн дэмжих ёстой вэ?

-Би дээр хэлсэн. Халдварын тархалт зогсоогүй, дэндүү хавтгайрсан, мутацлагдсан шинэ хувилбарууд олноороо гарч байна. Саяхан ДЭМБ МU хувилбар тархаж буйг зарлалаа шүү дээ. Нөгөөтэйгүүр, Ковид-19 тусаад, эдгэрсэн хүнд 1.5-2 сар, дархлаажуултад хамрагдсан хүнд 2-2.5 сар дархлаа тогтож байна гээд эрдэмтдийн судалгааны дүнгүүд гарч байна. Ийм байхад нэг хүн хэдэн ч удаа тусаж болохоор байна. Энэ вирус мөд хүн төрөлхтнөөс явахгүй болсон болов уу. Тиймээс нийгэм талаасаа, хувь хүн талаасаа давхар давхар хамгаалалтыг л хийх ёстой. Маш хүнд байна. Өвдсөн хүмүүсийн ирээдүй маш бүрхэг. Иргэдийг айлгаж байгаа зүйл биш. Бодит үнэн үг энэ л байна. 60-70 оны үед шприцээр С вирусийн халдвар авсан хүмүүс өнөөдөр тэдний амьдралын чанарт ямар их өөрчлөлт орж зарим нь хавдар болж хорвоог орхиж, зарим нь цирроз болж элэг шилжүүлэн суулгаж, зарим нь түүнийхээ хүндрэлээр мөн л хорвоог орхисон. Харин "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2016-2020 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож, өнөөдөр 36000-40000 хүнийг эрүүлжүүлж чадсан нь гайхамшиг. Энэ хөтөлбөрийг миний бие гардан зохион байгуулж хэрэгжүүлж чадсандаа бахархаж явдаг. Одоо С вирустэй хэн бүхэн түүнээс салах боломжтой болсон.   

Ковид-19 вирусээр дахин дахин өвдөөд л байх юм бол амьдралын чухал эрхтнүүдэд эргэшгүй өөрчлөлт үүсэхийг хэлж мэдэхгүй байна. Ялангуяа уушги, зүрх судас, элэг бөөр, тархи мэдрэлд ноцтой хямралууд өгч байна. Ямар нэг хэмжээгээр үлдэц үлдээж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.  

-КОВИДЫН ҮЕД ЧУХАЛ НЭР ТӨРЛИЙН ЭМИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД ЭМД-ААС 50-70 ХУВЬ ХҮРТЭЛ  ХӨНГӨЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ-

-Түргэвчилсэн тестээр гэртээ өөрсдийгөө үзээд эерэг гарсан ч даатгалаас нэг ч төгрөгийн эм аваагүй иргэд бий. Учир нь заавал PCR шинжилгээ өгч, улсын бүртгэлдээ орсны дараа 160 мянган төгрөгийн багцын эм өрхөөс олгоно гэж “боосон”. Тиймээс иргэд шинжилгээ өгч мөнгөө үрэхийн оронд шууд эм авч уухыг илүүд үзсэн. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?

-Гол нь даатгалын мөнгө чинь иргэн хүн бүрийн өөрийнх нь татварын мөнгө байх тул хүртээмж талдаа анхаарах хэрэгтэй. PCR шинжилгээ хэзээ ямар үед юунд ашиглахаар авч байна гэдэг л чухал. Тухайлбал, гэр бүлийн гишүүн, ойрын хавьтал нь PCR шинжилгээгээр эерэг гарчхаад байхад бусдаас нь шинжилгээ авч байж баталгаажуулна гэдэг чинь эдийн засгийн хувьд ч цаг хугацааны хувьд ч маш буруу. Өнөөдрийн өрхийн эмнэлгээр олгож буй 160000 төгрөгийн гэх багцын санхүүжилт /өнөөдрийн хувьд/ оновчтой эсэхийг дахин нягтлах хэрэгтэй. Харин хаврын давлагааны үед энэ багц л олон хүний аминд орсон шүү дээ. Одоогийн тархалт бол тэр үеэс хэд дахин их боллоо.

Ийм үед хүртээмж талдаа анхаарах хэрэгтэй. Тийм учраас гол чухал нэр төрлийн сонгомол үйлчилгээтэй вирусийн болон  бактерийн эсрэг эмийг  (Ремидисивир, остельтамивир, арбидол, веферон, Азитромецин, клиндомецин,гэх мэт... ) тодорхой хугацаанд Эрүүл мэндийн даатгалаас 50-70 хувь хүртэл  хөнгөлөөд, бусад дархлаа дэмжих эм, витаминуудыг иргэд өөрсдөө аваад ууж болно шүү дээ.

Нөгөөтэйгүүр, өнөөдрийн хүчинтэй мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хуульд эмч эм барих эрхгүй байх тул эмч нь энэ их ачаалалтай үед эмчээ хийж эмийн сан нь даатгалын хөнгөлөлтөөр эмээ олгох нь зөв санагдана. Тэгээд ч хүн бүрд адилхан эм багцлах нь тийм ч оновчтой шийдэл биш. Одоо бол зарим өрх сайн багц бэлдэж байна зарим өрх тааруухан багц бэлдсэн харагдах л юм.

Өрхийн эмнэлгүүд эмийг эмчийн жороор эмийн сангуудаар олгох болсон үед тэдэнд өвдсөн иргэдийн тоогоор үйлчилгээний санхүүжилтийг нь төрөөс нэмэлт олгодог болох нь одоогийн хууль журамд нийцнэ.

-Ковид туссан нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан хэмээн ЭМЯ хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Үүний дараа тусаад эдгэрсэн хүмүүс 111 сая төгрөгөө нэхэмжлэх нь зөв гэцгээж байна. Нэг хүнд 111 сая төгрөг зарцуулсан гэж буйг та хэр бодит тоо гэж харж байна вэ. Салбарын хүний хувьд?

Энэ тал дээр надад мэдэх юм алга. Хэлсэн хүмүүсээс нь асуу. Их хурлын гишүүн хүртэл ийм тоо яриад байна лээ. Би сайн ойлгоогүй ээ. Тоогоо андуурсан байх аа.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ УЛСЫН ДУНДАЖ ЦАЛИН РУУ ОРУУЛЖ, ХОЁР ДАХИН НЭМЭХЭД ХЭН Ч БАРЬЦАХГҮЙ-

-Эмч, эмнэлгийн ажилчид цар тахлын үед ажлаасаа бөөнөөрөө гарч байна. Халширч, шантарч байх шиг. Шийдэл, гарц гаргалгаа байна уу?

-Эрүүл мэндийн салбарын ажилчид үнэхээр шантарч, туйлдаж байна. Харахад нүд халтирч сонсоход чих өвдөж байна. Энэ салбарыг ингэж бүх талаас нь шахаж дээрэлхэж байгааг би огтхон ч ойлгохгүй байгаа. Эрүүл чийрэг иргэнтэй байж эх орон хөгжинө. Хэдэн эрүүл мэндийн салбарын ажилчдаа тойглож тордож байж л ковидтой хамтарч тэмцэж эдийн засгаа сэргээмээр юм. Юмыг муйхарлаж хүчлэх тусам л хүнд байдалд ордог доо.

Хэдэн сувилагчид маань гар нь олон цаг өмссөн бээлийндээ харшиж цэврүү үсэрчихсэн бинтээр боогоод гол нь тасартал хорссон ч зүтгэж л байна. Тарианы шил онгойлгосоор байгаад хэдэн хуруунууд нь экземтэй болчихсон байна. Ийм байхад тусгаар тогтносон Монгол улс, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг улсын дундаж цалин руу оруулж, хоёр дахин нэмэхэд хэн ч барьцахгүй. Одоо өргөн барьж байгаа 2022 оны төсөв бол цар тахлын үеийн төсөв биш л харагдаж байна лээ. Улсын төсөвт тэвчиж болох зардлууд гэж байдаг шүү дээ. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхэд 650-700 тэрбум л хэрэгтэй юм билээ. Харин одоогийн зарим нэг гишүүдийн яриад байгаа Эмнэлгийг бие даалгана, гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ тийм учраас эмнэлэг олсон орлогоороо ажилчдын цалингаа хэд дахин ч нэмж болно гэж яриад, хүмүүсийг төөрөгдүүлж улс төр хийж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг (ЭТҮХ) хэрэгжүүлэх гэж оролдсон анхны сайд нь би. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг гэж хэлэх хүн ч байдаг. Би маш болгоомжтой хандсан бас хойч үедээ гай зовлон тарьчих вий гэж маш их айж тал талаас нь судалж үзсэн. Америк шиг эрүүл мэндийн тогтолцоондоо алдаа гаргаад яаж ч чадахгүй болчих бий гэж... Тэгээд хэрэгжих хугацааг нь хойшлуулж, Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаар төсөл авч, шат шатны 4 эмнэлгийг төлөөлөл болгож туршиж үзсэн. Тэр төслийн үр дүнд ямар дүгнэлт гарсаныг мэдэхгүй байна. Энэ дөрвөн эмнэлэг дээр болсон юм нь юу байна, болоогүй юм нь юу байна тайлагнасан л байх ёстой. Өнгөрсөн жил ковидын үед эмнэлгийн үйлчилгээнд маш олон эмнэлэг үүдээ барихаа шахсан. Тэдний зарим нь цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Бүр улсын том том эмнэлгүүд шүү дээ. Яагаад гэвэл төлөвлөгөөт хагалгаа болон гол үйлчилгээ авах иргэдийн тоо эрс цөөрсөн. Аргагүй шүү дээ,  эмнэлэг өөрөө халдварын голомт болоод байгаа юм чинь. Бодоод үз дээ, өвчлөл багасчихвал гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэхээр даатгуулагч үйлчлүүлэхгүй юм бол даатгалаас яаж мөнгө авах вэ. Өнөөдрийн  оношийн бүлгээр санхүүжүүлж байгаа өртгийн жин нь маш бага, цөөн хэдэн онош маш өндөр. Бас л ашиг сонирхол оржээ гэмээр. Ийм харьцангуй байгаа нь аюул. Тусламж үйлчилгээний өртгийн жинд тохирсон үнэлгээ хийх юм бол Иргэний эрүүл мэндийн даатгалын хураамжаа нэмэх шаардлага гарна, хуульд өөрчлөлт хийнэ. Гэтэл одоо бэлэн биш хууль хэдэн жилийн дараа батлагдах вэ гэдэг нь тодорхойгүй. Нөгөө талдаа яг өнөөдрийн Эрүүл мэндийн даатгалын олон улсын 10-р ангиллаар өртгийн жин ийм бага байхад хүрэлцээтэй санхүүжилт авах боломж бүрдэхгүй. Тэгэхээр эмнэлгүүд бие даагаад ажилчдынхаа цалинг 2-3 дахин нэмэх нь хэзээ л бол ойрын гурван жилдээ яадаг бол? Тэд 5 саяын цалин нэхээгүй шүү. Бусад орны эмч нарын цалинтай зүйрлээд ч хэрэггүй.

Тийм учраас цалин нийгмийн халамжийг нэм. Хүний нөөцийн бодлогын алдаагаа маш хурдан зас. Дэвэргэж яривал 6000 эмч ажилгүй байгаа шүү. Хүний нөөцөө нэм, тэдний цалинг нь энэ оны төсөвтөө хүрэлцээтэй тусгаж өгөөсэй л гэж хүсье дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-29 09:24

Цогцэцэг ковидын үеэр зөвлөгөө өгч бөйгаа нь тх�##�агдаж байна

Өвчтөн
Өвчтөн
2021-10-29 09:25

Сульдаж их ядарч байна.
Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэмээр байна

Сүрэн
Сүрэн
2021-10-29 09:26

Х�##�дварын тоогоо маш их нууж бхйгаа

Зочин
Зочин
2021-10-29 10:45

ажлаа өгсөн ч мэдлэгээ нэмэрлэж байгаа нь зүйтэй шүү дээ

Зочин
Зочин
2021-10-29 11:07

ийм эх оронч ард иргэдээ бодсон сан�##�, зөвлөгөө өгч байгаа мэргэжлийн эмч нарыг төр дэмжиж хүч сэдлэгийг нь ашиглаад хамтарч ажиллахад яаадаг байнаа бидэнд ийм сэтгэлтэй мэргэшсэн эмч ус агаар мэт хэрэгтэй байна шүү

Зочин
Зочин
2021-10-29 11:22

Нөхөн сэргээх эмчилгээнд хүртлээ эмч сувилагч нар маань тэсэх юм болов уу даа

Зочин
Зочин
2021-10-29 11:34

Эмнэлэгийг орлоодгоор нь ц�##�ин нэмнэ гэж юу байхавдээ.улсын мэдэлд байх нь зөв.Цоггэрэл зөв ярьж бнаа

Зочин
Зочин
2021-10-29 13:30

Х�##�двар бол дэндүү задгай тарчихлаа. Хүмүшс ханиад шиг хэд хоноод эдгээд болчихно гэж их хэнэггүйтэх юм даа. Маш хөнгөн өвдөөд өнгөрөхөд л уушиг тархинд сэв суугаад л үлдсэн байгаа. Хүний бүх эрхтэн систeм рүү дайрдаг вирус

зочин
зочин
2021-10-29 20:18

Ковидоор өвчлөгсдөд виферон лаа нэлээн сайн нөлөө үзүүлээд бга ч юм шиг Гэхдээ бусад эмчийн зөвлөсөн эм тэй хавсарна л даа Эмчээс зөвлөгөө авах Ковидын үеийн хавсарсан эмчилгээнд цайр хэрэглэснээр үс унах гэдэг ш�##�тгаан нь мэдэгддэггүй хэцүүхэн асууд�##� 10 хоногт шийдэгдэж 90 хувийн үр дүнтэй байж магадгүй байна

Зочин
Зочин
2021-10-29 21:07

Корона 2 дахь өвдсөн тохиолдол дэлхийд бүртгэгдээгүй гэсэн шүү.
Монголын эмнэлгийн дарга лам цагдаа нар цадах.болоогүй юу мөнгө үнэр.авсан хужаа цусан идэштэнгүүд

Зочин
Зочин
2021-10-30 01:14

1. Элэгний Ч вирусын хувьд сан�##� нийлэхгүй байна. Хүмүүс х�##�двар аваад үхэж байхыг мэргэжлийн байгууллаага юу ч хийхгүй хараад суудаг байсан. Тэгж байт�##� шинэ эм гарсан. Өвдсөн хүмүүс ТББ болж шүүхдэж байж шүүх дээр ял�##�т байгуулж байж дээр нь нэмээд Амарсанаа гэдэг з�##�уу эмчийн санаа зүтгэл орж 3 т�##�аасаа нийлж байж арай гэж өөрчлөлт орж байд�##� сайжрисан шүү. Эмнэлгийн мэргэжилтнүүд хүн эмчлэх боломж байхад хууль энэ тэрээ янзлахгүй дуугүй хараад хүмүүс үхүүлээд сууж байсан нь гайхмаар шүү. Тэр шүүхэдсэн хүмүүс, шүүгч, Амарсанаа 3-ын хүчээр өөрчлөлт ирсэн.

Зочин
Зочин
2021-10-30 01:25

2. Ковидтой хүмүүс дунджаар 1-1,5 сар орчим сульдана. Үүнийг түргэсгэх боломжгүй биеэ аажмаар чангарахыг хүлээхээс өөр аргагүй. Харин эмнэлгээс гарсан ч хани�##�гаад байгаа хүмүүс АЦЦ уув�##� хурдан дарна. Хүйтэн агаар гүйгээд байгаа үед унтахдаа ч маск зүүж болно. Гол нь эмнэлгээс гарахад эмч эм тариа өгвөл бүх хэлсэн зүйлийг нь дүрмийн дагуу хэрэглэх. Гэртээ гараад хэвтмээр санагдв�##� ор засаад хэвтэх хэрэгтэй. Нэмээд өдөрт нэг хоол иддэг бол өөр нэг ногоотой шөл нэмж ид. Витамин ихтэй буюу ногоотой х�##�уун шөлтэй хоол сармистай өдөр идэх хэрэгтэй. 15 хоног ингэх шаардлагатай. Эмч эм уу гэж өгөөгүй хөнгөн хүмүүс нь витамин с,д, цус шингэлэгч гэх мэтээ үргэлжлүүлээд 1 сар уух хэрэгтэй. Дула�##�аад, хүйтэн юм идэж уухгүй байх, үүнд зайрмаг, ундаа г.м Үргэлж х�##�уун юм уух. Эм тариа хэрэглэж буй бол сүүн бүтээгдэхүүн нэг их хэрэглэхгүй байх. Ингэж өөрийгөө сайн тордож чадв�##� 5 долоо хоногийн дараа сульдаа арилж эргээд хурдан хөдөлж явж чаддаг болно. Тэр болтол биеийнхээ чадаж буй хэмжээнд аажмаар аясыг нь дагуулж байх хэрэгтэй. Ковид хүний хамаг юм руу дайрч их хор учруулдаг тул бие ерөнхийдөө хоолонд сайн байдаг. Үүнийгээ ашиглаад хэвийн хэмжээгээр идээд л байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button