НИЙГЭМ

Өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг нэмэлт тунд хамруулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ

Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргажээ.

Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заасан байна. Ингэхдээ иргэд сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонгон хийлгэх боломжтой.

Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг, хоёр дахь тунг хийх аж. Ийм шалтгаантай 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж хоёр тундаа хамрагдах юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Хийх ажил үнэн алгаа мэлхий мэтэд хүндэтгэд үзүүлсэн шигээ явах уи даа хөөрхий манай хэд

Холбоотой мэдээ

Back to top button