Нийгмийн

Гурван зорчигчтой портер осолдож, жолооч нь машиныхаа эд ангид хавчуулагдаж нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Янгиртай хясаа гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 3 зорчигчтой иргэн Х /30 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Портер” загварын автомашин нь Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Норд бенз ND 4254” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Портер” загварын автомашины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрарт шилжүүлэн өгсөн байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2021 16:23

Яана даа цэл з�##�уугааараа

Холбоотой мэдээ

Back to top button