Нийгмийн
“Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал ирэх даваа гарагт болно

Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал ирэх даваа гарагт буюу 11-р сарын 1-ний 12.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн тайзнаа болно.
Хэвлэлийн бага хуралд ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, гол дүрийг бүтээж буй жүжигчин Д.Лхагва болон Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн тэргүүтэй бүх уран бүтээлч оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ORFEY Theater хуудсаас болон 96696674 дугаараас аваарай
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.