НийгмийнЭДИЙН ЗАСАГ

ДАТА: Л.Энх-Амгалан сайдад шилэн дансны хууль “үйлчилдэггүй”

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан албан тушаалаа авсан цагаасаа эхлэн хариуцсан салбарынхаа шилэн дансыг ил, далд хэлбэрээр нүд хуурч бөглөжээ. Шилэн данс хөтлөлт рүү нь ороод харахад л сүүлийн хоёр сарын утга хоосон байх жишээтэй. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард хамгийн сүүлийн хөтлөлт хэмээн бүртгүүлсэн байна.


Боловсрол, шинжлэх ухааны яамны шилэн данс хөтлөлтийн өнгөн байдал болоод, хөтөлсөн саруудыг баримт болгон хавсаргав


Тэрбээр шилэн дансны хуулийн 80 орчим хувийн биелэлтийг огт хангадаггүй гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ онд гэхэд л нийт найман сарын шилэн дансны хөтлөлт оруулахдаа нэг, тав, зургаа, долдугаар сарын шилэн дансны хөтлөлтөө цаг тухайд нь дэлгэлгүй, хоцорч хөтөлсөн байгааг дээрх баримтаас харж болно.

Тодруулбал, нэгдүгээр сарын шилэн дансны хөтлөлтөө гуравдугаар сарын 6-ны үдээс хойш хөтөлжээ. Ингэхдээ хоёрхон утга бичсэн бөгөөд “Шийдвэрийн хуулбар” болох зарлагуудынхаа баримтыг ч хавсаргаагүй байгаа юм. Монгол Улсын боловсролын салбарыг удирдаж буй Л.Энх-Амгалан “Байрны үйлчилгээний төлбөр”, “Ариутгагч, халуун хэмждэг хаалга” хэмээх хоёрхон утга бичсэн байгааг дор хавсаргасан баримтаас харж болно.


Боловсрол, шинжлэх ухааны яам /2021 оны нэгдүгээр сар/-ны шилэн данс хөтөлсөн байдлыг баримтаар хавсаргав.


Харин тавдугаар сарын зарцуулалтаа долдугаар сарын 24-ны өдөр хөтөлсөн. Ингэхдээ мөн л “Шийдвэрийн хуулбар”-ыг хавсаргаагүй. “Шийдвэрийн хуулбар”-ыг яагаад чухалчилж, онцлоод байна вэ гэвэл, эл хэсэгт зарцуулалтынхаа нарийн задаргааг харуулж, нотолдог журамтай. Энэ хэсэггүйгээр шилэн дансанд оруулсан утгууд зүгээр л нэг тоотой адил.

Мөн зургаа болон долдугаар сарын хөтлөлтөө наймдугаар сарын 10-ны өдөр тус тус цаг хугацаанаас нь хоцорч бөглөжээ. Шилэн данс хөтлөх тухай хуульд зохицуулан тусгасан хугацааг үл мөрдөж, дуртай цагтаа ийн хөтөлсөөр байна. Түүнчлэн хугацаандаа хөтөлсөн гэгдэх сарууддаа ч "Шийдвэрийн хуулбар”-ыг хавсаргаагүй.


Боловсрол Шинжлэх Ухааны Яам /2021 оны наймдугаар сар/-ын наймдугаар сарын шилэн данс хөтлөлт болоод Шийдвэрийн хуулбар хавсаргаагүй байдал


Дээрх баримтуудаас харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Боловсролын сайдаар томилогдон ажилласан цагаасаа хойш, Шилэн дансны хуулийг үл тоож, нэг ёсондоо хуулийг уландаа гишгэлсээр өдийг хүрлээ. Өнөөдөр Монгол Улсад цар тахал дэгдэж эдийн засаг хүнд байгаа үед хоцрогдол ихээр үүссэн гэх үндэслэлээр хамгийн их зарлага, иргэдийн татварын мөнгө энэ салбарт урсаж байна. Гэвч Боловсролын сайд Л.Энх-Амгалан зардлаа хөтлөхгүй, шилэн байдлыг хангахгүй байгаа нь энэ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Соён гэгээрүүлэгч
Соён гэгээрүүлэгч
2021-11-01 08:54

Энх-Амг�##�анд нуух хаах зүйл их байгаа байхаа. Эсхүл ухаангүй ноён урагшгүй �##�батууд гэдэг Монгол үг байдаг Боловсролын яам ч ур чадвар муутай хурган дарга, мэргэжилтэнгүүд ихтэй л дээ. тэд нар нь ч мартсан з�##�хуурсан байж болно!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button