ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Рио Тинто” хамгийн сүүлийн том алмазыг борлуулж, түүхэн дээд амжилт тогтоов

2019 оны дөрөвдүгээр сард Баруун Австралийн алслагдсан зүүн Кимберли бүс нутаг дахь “Аргайл” /Argyle/ алмаз буюу /очир эрдэнэ/-ын уурхайгаас тус уурхайн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй алмазын нэгийг олборлож байсан. Тэгвэл “Рио Тинто” компани “Аргайл”-ийн хамгийн сүүлийн алмазыг борлуулж, хамгийн дээд үнээр борлуулж амжилт тогтоолоо.

Тодруулбал, “Рио Тинто” компани “Аргайл” уурхайгаас олборлосон сүүлчийн ягаан, улаан, хөх, нил өнгийн алмазыг өнгөрсөн пүрэв гараг /2021.10.28/-т борлуулж, дээд амжилтыг эвджээ.

Австрали-Британийн “Рио Тинто” компани Австралийн “Аргайл” уурхайд бүхэл бүтэн 37 жилийн турш тасралтгүй олборлолт хийж, хориос дээш карат жинтэй хорь орчим алмаз олж байсан удаатай. Тус уурхайгаас олборлосон хамгийн сүүлийн том хэмжээтэй алмаз нь түүхэндээ дахин давтагдахааргүй том байж магад гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

“Бид ийм хэлбэртэй, өнгөтэй, маш тунгалаг байдлаа хадгалсан алмазыг тун ч цөөн удаа харж байлаа” гэж уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Эндрю Уилсон Австралийн төв телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ.

“Аргайл” уурхайгаас Австралийн нийт алмазын ер гаруй хувийг олборлосон байдаг.  

Ягаан өнгийн алмаз бол “Аргайл” уурхайн “нэрийн хуудас” болсон хамгийн үнэ цэнэтэй алмаз гэгддэг. Гэвч бас уурхайгаас хааяадаа жижиг хэлбэртэй хөх, нил өнгийн алмаз олборлож байсан. Одоо харин уурхай хаагдсан тул дахин ховор ховор алмаз харахгүй байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Рио Тинто”-гийн 2021 оны “Once in a Blue Moon” гэх тендерийн цуглуулгад нь 24,88 каратын хөх, нил өнгийн 41 багц алмазыг Хонконгийн ганцхан оролцогч өнгөт алмазаар мэргэшсэн Хонконгод төвтэй олон улсын “Kunming Diamonds” компани худалдан авсан.  

Харин өөр ягаан, улаан очир алмазаас бүрдсэн 70 ширхэг үлдсэн цуглуулгыг дэлхийн арван орноос 600 гаруй үнийн санал ирсэн байна. Энэ нь өмнө нь байгаагүй дээд үзүүлэлт гэж “Рио Тинто” онцоллоо. Тендер болон үнийн талаархи мэдээллийг нууцалдаг бөгөөд 2021 оны цуглуулгаараа есөн орны 19 тендерт амжилттай оролцсон аж. “Аргайл” уурхайн “нэрийн хуудас” болсон ягаан алмазны нийт үнэ 2000 оноос хойш гурав дахин өсжээ.

(Эх сурвалж: Mining News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button