ЭДИЙН ЗАСАГ
IHC койны ханш 2 хувийн уналттай байна

Хоёрдогч зах зээл дээр IHC койн есдүгээр сарын дунд үеэс арилжаанд гарсан. Уг койны ханш хамгийн ихдээ 7.9 төгрөгт хүрсэн амжилтыг үзүүлсэн. Харин сүүлийн хэдэн өдөрт эл койн тогтмол унаад байв. Харин сүүлийн үед өсөх хандлагатай байгаа ч өнөөдрийн байдлаар 2 хувиар унасан байна. Яг одоогийн ханшаар 6.25 төгрөгт хүрсэн тухай мэдээллийг DAX.mn биржийн тоон үзүүлэлт харуулаад байна.
Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон. Түүнтэй бараг сарын өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд тухайн үеэр IHC койны ханш өсөөд байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.