Нийгмийн

Явуулын номын санг Сүхбаатарын талбайд байршуулахыг зөвшөөрчээ

Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус нэгдэн “Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнерн байгууламж юм.

Зөөврийн номын санг сурталчлах, олон нийтэд таниулахын тулд Сүхбаатарын талбайд өнөөдөр байршуулахаар болсон юм. Хэдийгээр холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан ч өнгөрсөн шөнө цагдаа нар нэвтрүүлээгүй. Улмаар өнөөдөр зөвшөөрч, Сүхбаатарын талбайд байрлуулахаар болжээ.

Энэ талаар Ч.Ганжавхлан “Magic вox” өдөр 12 цаг гэхэд талбай дээр байршсан байх болно. Өгөх өдрөөр номын сандаа, хол сумын хүүхдүүдэд ном бэлэглээрэй. Ном бол хамгийн оюунлаг том бэлэг юм шүү. Би ч гэсэн хэдэн номоо бэлдье ээ. Ийм гоё хантааз бэлдэж өгсөн найздаа баярлалаа” гэжээ.

Үндсэн зарчим:

1.Уг байгууламжийг орон нутгийн хамгийн таатай, аюулгүй газар байрлуулна

2.Уг байгууламжийг хариуцан ажиллах номын санчийг орон нутгаас томилж, цалин хѳлсийг шийдвэрлэнэ

3.Орон нутгийн зүгээс энэ байгууламжийн тасралтгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг бүрэн хариуцна

4.Энэ байгууламжийн үйл ажиллагааг аливаа шашин болон улстѳртэй холбохгүй байх баталгааг гаргана

5.Энэ байгууламжийг ѳѳрийн нутаг орондоо үр бүтээлтэй ашиглаж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button