НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: Швейцараас Монгол руу илгээсэн ачаанд хар тамхи байсан гэх мэдээлэл ИРЭЭГҮЙ

Швейцараас Монгол руу илгээсэн ачаанаас мансууруулах бодис илэрсэн тухай гаднын хэвлэлд онцолжээ. Тодруулбал, гаалийн байцаагчид, Козловичи боомтын орчим "Волво” машиныг зогсоон шалгахад хүүхдийн тоглоом дундаас мансууруулах бодис илэрсэн байна.

Уг ачааг Швейцараас Монгол руу тээвэрлэж байсан гэх бөгөөд дотор нь хүүхдийн хувцас, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа байсан аж. Улмаар цаасанд боосон сэжиг бүхий бодис олдсоныг шинжлүүлэхэд "гашиш” хэмээх бодис болох нь батлагдсан аж. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:

"Одоогоор уг асуудлын тухай мэдээлэл алга байна. Үнэхээр монгол иргэн уг хэрэгт холбогдсон нь нотдогдвол тухайн улсын ГХЯ-аас мэдээлэл ирэх ёстой. Хэргийг тухай холбогдох хүмүүсээс тодруулан, эргэн мэдээлнэ"” гэв.

Улмаар уг хэргийг Брест хотын цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button