“Оюутолгойн гэрээнд харилцан ашигтай байх ганцхан бодлого барьж байна”
Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Оюутолгойн гэрээ, дараа нь хийсэн Дубайн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд засах зүйлс байгаа. Татвартай холбоотой асуудлаар Арбитрын шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байна.
Зардал үүсэх тусам өрөнд ороод байдаг бүтэц рүү орчихсон. Засгийн газар зардал өсөхтэй холбоотой асуудалд ямар ч буруугүй л гэж байгаа юм. 66 хувийг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч компани өөрөө л хариуцах ёстой. 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар ямар ч алдаа гаргаагүй. Тиймээс үүссэн өрөө тэглэ гэдэг шаардлага тавьж байгаа. Ингээд дараа нь дахиад ийм зардлын маргаан үүсвэл Засгийн газар хариуцахгүй.
Хөрөнгө оруулагчдын саналыг хүндэтгэж судалж байна. Гэхдээ үр өгөөжтэй болгох байр сууриндаа хатуу байна. Дубайн гэрээний санхүүжилтийг бүрдүүлж байгаа 15 компани байна. Даатгалыг нь дэлхийн банк гаргасан. Тиймээс улс орнуудын Засгийн газрууд тайлбар хүсэж байгаа асуудал байдаг. Гэхдээ манай Засгийн газрууд буулт хийсээр ирсэн. Энэ удаа бид зөвшилцөл хийж, харилцан ашигтай байх ганцхан бодлого барьж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Herev ene yarij baigaa chini unen bol mash sain bn bid shudarga esiig l shaardaj ajillaj baigaa gej bodoj bn yag ene zarchmaaraa yavaarai shudarga unen yalana gej naidaj bn gadnii eldev shudarga bish huuramch zangand orohgui baigaarai amjilt husie