НИЙГЭМ

ТАНИЛЦ: Энэ сард нээлтээ хийх үзвэрүүд

Тэнэ сард болох зарим тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.

“ХААДЫН ХААН АНДГАЙ” ЖҮЖИГ

  • Хаана: Улсын драмын эрдмийн театр
  • Хэзээ: 2021.11.05
  • Тасалбарын үнэ: 25.000-100.000 төгрөг

“Хаадын хаан’’ жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ нар ажиллаж байна.

“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ

  • Хаана: Дуурь, бүжгийн эрдмийн театр
  • Хэзээ: 2021.11.13-14

Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дуурь нээгдэнэ. Мөн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетыг үзэгчдэд үргэлжлүүлэн хүргэх юм.

“ТЭНГЭР ТАЛ” СОНГОДОГ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ

  • Хаана: Улсын филармони
  • Хэзээ: 2021.05-06
  • Тасалбарын үнэ: 30.000 төгрөг

Улсын филармонийн үзвэрийн 50 дахь жилийн нээлт ‘Тэнгэр тал’ сонгодог хөгжмийн концерт энэ сарын 5, 6-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох юм.

ТАЙЗ, ДЭЛГЭЦ, ҮЗЭГЧ ХОСОЛСОН ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ

  • Хаана: “Корпорейт Конвешн центр”
  • Хэзээ:2021.11.07
  • Тасалбарын үнэ: 30.000-100.000 төгрөг

Цувралаар зохион байгуулах "Poetry night – Vol. 1" дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэг Монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

“ГЭМ ЗЭМ” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ МОНГОЛД АНХ УДАА

  • Хаана: Оросын Соёл шинжлэх ухааны төвд (РЦНК)
  • Хэзээ: 2021.11.25-наас өдөр бүр

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг энэ сарын 25-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэж буй. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажиллаж байна.

Жүжгийн гол дүрд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, түүнчлэн Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан гавьяат жүжигчин Д.Гацэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн зэрэг жүжигчид тоглоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button