НИЙГЭМУРЛАГ

“Алтан намар” үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулжээ

Соёлын яамны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих сарын хүрээнд “АЛТАН НАМАР- 2021” судалбар зургийн үзэсгэлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжиж, “B Contemporarу Art Gallery”, Монголын урчуудын эвлэл хамтран тус үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, гурван зураачийг шилдгээр шалгаруулжээ.

Үзэсгэлэнд нийт 100 уран бүтээлчийн 120 бүтээл ирснээс СГЗ Ц.Нарангэрэл, Алтан гадас одонт зураач Э.Цолмонбат, СТА У.Батцоожын судалбар зураг шилдгээр шалгарсан юм.

Та бүхэн Соёлын яам, түүний харьяа байгууллагууд болон хувийн хэвшлүүдийн хамтран зохион байгуулах “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл”-ын арга хэмжээтэй сарын турш хамтдаа байгаарай.

“АЛТАН НАМАР-2021” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 29-нөөс 11-р сарын 10-ийг дуустал үргэлжилнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг 7-р хороо, МУЭ-н Б урлан, “B Contemporaray Art Gallery”

Холбоо барих утас: 8007074

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button