НИЙГЭМ

“Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад ЛАНД унаж буйг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хардаж байна”

Өнөөдөр /2021.11.02/ УБТЗ-д бугшсан гэмт үйлдлүүдийн талаар Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраа УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг, шударга бус хөрөнгөжсөн гэх алба хаагчдын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад Ланд 200 машин унаад явж байна. Гэтэл эгэл ард бид ажиллаж, ажилласны дараа хямд төсөр унаа л авч чаддаг. Тиймээс би үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бодоод, хардаад байгаа. Иймэрхүү алба хаагчдад аудитын шалгалт оруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button