Нийгмийн

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хуралдааныг товлов

Нийслэлийн Прокурорын газраас  Кёкүшюзан Д.Батбаяр,  Түвшинжаргалын Баясгаланд  нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар,

Нүрзээгийн Болормаа,  Бөнтөгийн Цэрэндорж  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар

тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Кёкүшюзан Д.Батбаяр  нарт  холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлож,  шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2021 17:09

Солонгост казинодоол явж бнлээ шоронд бхгүйштэ

Зочин
Зочин
11 сар 6, 2021 13:41

Төр түмний хайр хүндэтгэлийг огоорч адын шун�##�тай иим ичгүүргүй хоосон толгойтуудын маш хатуу цээрлүүлэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button