Нийгмийн

ТОЙМ: О.Цогтгэрэлийг урьдчилж сонгох сценд С.Эрдэнэ ч оролцож, тоглоомоос М.Тулгат нэгэнт гээгдэв

Өчигдөр Ардчилсан намын Онц их хурал болж, даргаа сонгов. Ерөнхий нарийн бичгийн даргаа ч тодруулав. Үүгээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын дарга болж, харин БШУ-ны сайд асан Л.Гантөмөр намын ЕНБД-аар томилогдож байх юм.

Э.Бат-Үүл ардчиллын бэлэг тэмдэг болон С.Зориг агсны хөшөөний өмнө мэдэгдэл хийж, Онц их хурал зарлан хуралдуулахаа зарлан тунхаглах үед олон нийтийн сэтгэлд итгэл төрсөн нь дамжиггүй. Гэвч товлосон өдрийнх нь урд өдөр, М.Тулгат нарын хүмүүс, “Бид оролцохгүй, уг Онц их хурлыг дүрэм ёсны гэж үзэхгүй” хэмээсэн. Ингэснээр дахиад л хоёр талд гарчихсан. М.Тулгат уг нь намын даргын сонгуульд ялж, дарга сэтэр зүүсэн хүн. Гэтэл ийм хүн нь хэсэг нөхөдтэйгөө “Онц их хурлыг зөвшөөрөхгүй” гээд мэдэгдчихээд байхад яавч хурал хүчин төгөлдөр болох бололцоогүй юм.

М.ТУЛГАТЫН СОНГУУЛЬД Э.БАТ-ҮҮЛ НАР ИРЖ, ДЭМЖИЖ БАЙВ

Уг нь ардчилсан зарчмаараа, олонхын санал ардчилсан намыг засаглана. Харин хэн нэг дарга биш. Энэ утгаар аймаг, орон нутгаас ирсэн 2000-аад төлөөлөгч санал өгснөөрөө зарчмын хувьд өчигдрийн Онц их хурал хүчин төгөлдөр болов. Одоо М.Тулгат нарын ардчилагчид ардчиллаа л баривал сум сумдаас хүрэлцэн ирсэн намын төлөөлөгч нарын өгсөн, нэгдсэн саналын эсрэг дуугарах боломжгүй боллоо гэлтэй.

Өмнө нь намын даргын сунгаа хоёр талд явагдах үеэр юу болж байсныг эргэн саная. М.Тулгатын тал цахимаар санал хурааж, Ч.Өнөрбаяр, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл нарын хүмүүс өрсөлдөж байв. Тэдэн дээр Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар ирж, санал бодлоо солилцож, нөгөө талаа нэгдэхийг уриалж байлаа. Арай нэг ардчилсан зарчмаараа, үнэнээрээ хийж байгаа сунгаа шиг уншигдаж байсан.

Харин О.Цогтгэрэлийн талд бүх зүйл нэлээд хаалттай, албан мэдээлэл гаргаж шидсэн маягаар өрнөсөн. Саналыг уламжлалтаар хураан, гараар тоолсон гэгдсэн. Ингээд О.Цогтгэрэлийг ялалт байгуулна гэдгийг бараг л урьдчилаад зарлачихаж байсан удаатай. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Одоогоор Увс аймгийнхан идэвхтэй байна” гээд шүлсээ гүдхийтэл залгисан нь санал хураалт хаагдахаас аль эртийн явдал билээ.

Энэ дүр зургаараа О.Цогтгэрэлийн талын цаана том эрх мэдэл, том эрх ашиг нэгдсэнийг харж болохоор байсан. Түүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа гэж ярьцгааж байлаа.

О.ЦОГТГЭРЭЛИЙГ ДАХИН ХҮЧЭЭР ТОДРУУЛСАН ГЭЛТЭЙ

Харин өдгөө Э.Бат-Үүл нар нь эргээд нөгөө талдаа гарчихсан, нэлээд омголон зайран үг индэр дээрээс хэлцгээв. Ц.Элбэгдорж ч ирж нэгдсэн нь анхаарал татсан. Өнгөц харахад ардчиллын бэлгэ тэмдгүүд боловч улс төрд тоглосон цаг хугацаандаа хөлнөөсөө тонн, тоннын туухай зүүсэн улс л билээ.

НӨХӨН СОНГУУЛИАР: УИХ-ын нөхөн сонгуулийн үеэрх процессыг ч энд дурдах нь зүйтэй. Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугартай Э.Бат-Үүл өрсөлдсөн боловч төдийлөн асаж, шатаагүй. А.Отгонбаатар нарын галзуурлаар олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах үеэр Э.Батшугар сурталчилгаагаа оройлон хийж, Э.Бат-Үүл нар чимээ, имээгүйхэн суусан нь анхаарал татсан. Яг л хэрхэхээ тохирцгоочихсон улс мэт. Хөшигний ард Э.Бат-Үүл хэрэг наймаалцаж, МАН-д ялагдахаар хэлцэл хийсэн ч гэгдсэн билээ...

Онц их хуралдааны явц нэг тийм бүдүүлэгдүү, хөөрсөн, сагасан маягаар л явагдав. “Хонхны дуу” тувт эгшиглэж, тайзан дээрээс урлагийн тоглолт хөтөлж буй аятай шүлэглэн алдаж, орон нутгаас ирсэн төлөөлөгчид арзайлдан бөөгнөрч харагдсан. Нэг тийм 1990 оноо санагалзсан, тэр үеийнхээ мэдрэмжээр дахин хөглөгдөн хөөрсөн бас уягдсан, өөрсдийгөө улсын баатар гэж санасан улсын дүр зураг. Даанч цаг үеэ дагаж төлөвшөөгүй дүр зураг.

Ингээд хэвлэлийн албанаас нь “Төлөөлөгчид О.Цогтгэрэлийг даргаар батламжлах саналтай байна” гэсэн мэдээ цацаж эхлэв. Ороод уншвал битүү хатуу утгатай ч мессеж нь ерөөс О.Цогтгэрэл л байв. Энэ үеэс л ер тэр намын даргаар дахин батламжлагдах нь  тодорхой болчихсон. Намын даргын өмнөх сунгааны үеэрх О.Цогтгэрэлийг түрүүлж зарласан сцен энд ч мөн явагдчихлаа гэлтэй.

Даргаар сонгогдоод тэр “М.Тулгат нарын нөхөд өө, нааш ир” гэж уриалав.

С.ЭРДЭНЭ ЧИМЭЭГҮЙ БАЙНА-ТЭР ТОХИРЧЭЭ

М.Тулгатын талд С.Эрдэнэ бий. С.Эрдэнийг намаа МАН-д худалдчихаад гадаад явна гэх мэдээлэл яригдсан байдаг. Ер нь тэр эсэргүүцэх, дуугарах зүйл дээрээ төвөггүй ил гарчихдаг зантай. Харин тохирсон, тооцсон юмандаа хөшигний ард хэнэггүй суучихаж чадна. Энэ ч үүднээс Онц их хуралдаан том тохироотойгоор хийгдэж, асуудлыг нэг тийш нь хүчээр цэгцэлж буйг тэр мэдэж байгаа болов уу.

Харин М.Тулгат, намын даргын сэтэр нэгэнт зүүчихсэн нөхөр түүндээ л ороогдоод яваа дүр зурагтай юм. Хэрэв өмнөх сунгаагаар тэр намын даргаар сонгогдоогүй бол өдгөө ийн зөрүүдлэн зогсохгүй байсан гэмээр. Индэр дээрээс үг хэлж, уриалан дуудах болохоор тэр төлбөртэй зохион байгуулсан жагсаалд ч оччихож чадах боловч сайн дураараа “Би дарга биш юм байна аа” хэмээгээд бууж өгөх Онц их хуралд харин очихгүй нь лав.

Нэг үгээр өнөөдөр М.Тулгатаас бусад нь амаа хамхижээ. Харин бусад нь том эрх ашгаар нэгджээ. Процесс хөөгөөд харвал үүнээс сайны үнэр төдийлөн үл ханхална.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-11-06 09:22

логик сайн хөөжээ.

Зочин
Зочин
2021-11-06 11:28

Ардчилсан нам сононо, учир юу вэ ? Гэвэл УВС нам Болсон Байна, наад Увсынхан чинь Монголчуудын эсрэг оороор хэлбэл Бидний толгой дээр гарах бодлоготой, эрх биш Энэ уйлдлийг нь Монголчууд мэдэх болтугай

Иргэн
Иргэн
2021-11-06 11:52

АН-ын дотоод хагар�##�, хэрүүл онц их хурлаараа үгүй болсон гэдэгт итгэх хүн монгол улсад байхгүй. Албан туша�##�, эрх мэдлийн төлөө намын доторх бүлэглэлүүд хэрүүлээ хэзээ ч хйж магадгүй. Магадгүй ойрын өдрүүдээс хэрэлдэж эхэлнэ.

Зочин
Зочин
2021-11-06 11:53

Сцен, сценари 2 өөр юм гэдгийг мэдэж ав. Орос бичих гээд байв�##� сцена=тайз, сценарий гэвэл ш�##� өөр

Ардчилсан намын дэмжигч
Ардчилсан намын дэмжигч
2021-11-06 14:48

Ардчилсан намын толгойд хазгай хэлтэнгүүд гарсан бол ардчил�##� гэж яриад ч яахав Дорлигжав эрдэнэт үйлдвэрийг увсаар дүүргэсэн шиг юм болох байх даа ардчил�##�ийг дэмжихээ больё оо

Зочин
Зочин
2021-11-06 14:51

Ардчилсан намын толгойд хазгай хэлтэнгүүд гарсан бол ардчил�##� гэж яриад ч яахав Дорлигжав эрдэнэт үйлдвэрийг увсаар дүүргэсэн шиг юм болох байх даа ардчил�##�ийг дэмжихээ больё оо

Зочин
Зочин
2021-11-07 09:19

Төрийн толгойд баруун аймгаас хүн гарахад заав�##� бутаргах, нутаргах үзэл ихэсдэг. Х�##�хууд зарим дээрээ тэнэг ч гэсэн �##��####�а зөв шийдвэр гаргасан байдаг. Байнга хавчигдаж дээрхлүүлдэг болохоор баруун аймгийнхан тийм нэг ойрын бодол тээж хүний хойгуур явж жудаггүй юманд дуртай. Тэр зангаа больчихвол ажилсаг сайн ястан

Зочин
Зочин
2021-11-07 10:18

Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс

ЗОЧИН
ЗОЧИН
2021-11-07 14:43

ЖЭНКО тоглолтоо их л яаруу хүчлэн хийж байна даа. Одоо ингээд АН нэгдэх байтугай улам с�##�ах замаа бэхжүүлээд авлаа даа хөөрхий.

Бат
Бат
2021-11-08 09:11

Энэ Цогтгэрэл дарга гэгчид ямар ч харизм �##�га. Эрх мэдэлд шун�##�тай увс нөхөр юм. Гантөмөрөө даргаар тавьчих ёстой байсан юм. Мөнгө л гол фактор бололтой юм. Цаашдаа АН хол явахгүй. Сайнаар бодвол ХҮН -тэй хамтарч засаг барьж магадгүй.

Холбоотой мэдээ

Back to top button