ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ирланд: Их Британийн Парламентын гишүүнийг хөнөөнө гэж сүрдүүлсэн иргэнийг баривчилжээ

Ирландын цагдаа нар Их Британийн Лейборист Намын гишүүний амийг хөнөөнө хэмээн айлган сүрдүүлсэн Британийн харъяат иргэнийг баривчлан саатуулсан талаар “The Irish Times” агентлаг мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, 41 настай эрэгтэйг бямба гараг /2021.11.06/-ийн өглөө баривчилжээ. Тэрбээр Ирландын баруун өмнөд хэсэгт орших Корк хотод байр түрээслэн амьдарч байсан аж. Баривчлах ажиллагаанд Корк болон Дублин хотын мөрдөгчид, түүнчлэн Корк хотын зэвсэгт хүчний туслах ангийн гишүүд оролцжээ.

“The Irish Times” сониноос айлган сүрдүүлгэнд өртсөн Парламентын гишүүний нэрийг дурьдаагүй ч түүнийг эмэгтэй гишүүн бөгөөд Их Британийн Хөдөлмөрийн Намын гишүүн гэдгийг дурьдсан байна. Сэжигтэн аравдугаар сарын 18-нд Парламентын гишүүнийг утсаар заналхийлсэн гэжээ.

Сонинд тэмдэглэснээр, Британийн цагдаа нараас дохио өгсний дараа сэжигтнийг саатуулсан бололтой.

Хуульд зааснаар цагдаа нар сэжигтнийг 24 цагийн турш саатуулж байцаалт авахыг зөвшөөрдөг.

Үүнээс өмнө аравдугаар сарын 15-нд Их Британийн Консерватив Намын гишүүн Дэвид Эмесс Их Британид сонгогчидтойгоо уулзах үеэрээ амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Сомали улсын харъяалалтай 25 настай залууг Парламентын гишүүний биед халдаж, хутгалсан хэрэгт буруутган саатуулсан юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button