УЛС ТӨР

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар япончуудыг “газарчилж”, ХААН банкны хувьцаа зарагдах хуйвалдаанд оролцжээ

ХААН банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хуулийн этгээд худалдаж авсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Уг процесс ерөнхий логик хүрээндээ хэрхэн явагдсан, үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэрхэн оролцсоныг бид өмнөх контентоороо бичсэн билээ.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банктай холбогдож буй Японы “Метакапитал” компанийн төлөөлөгчид Монгол Улсад ирж, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй уулзалт хийсэн ба ингэхэд нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар тодорхой үүрэгтэй оролцсон гэх мэдээлэл байна.


Д.СУМЪЯАБАЗАР, Д.ДАГВАДОРЖ НАР ҮХБ-НД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

ХААН банкны хувьцааны 54.4 хувийг эзэмшдэг “Савада Хольдингс” компанийн 33 хувийг Японы “Упсилон” ХХН худалдаж авах процесс өрнөж буй. “Упсилон”-ыг “Метакапитал” ХХК хөрөнгө оруулах замаар үүсгэн байгуулсан. Харин тус компанийг Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр нэрлэж болох тухай мэдээлэл хэлэлцэгдэж байгаа билээ.

Тэгвэл дээр дурдсанчлан “Метакапитал” ХХК-ийн төлөөлөгчид энэ оны эхээр Монголд ирж, улс төрийн хүрээнд уулзалт хийжээ. Харин эл уулзалтуудыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ерөнхийлөн зохион байгуулж байсан гэх. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч зарим уулзалтад чиглүүлэх үүргээр оролцсон гэдэг мэдээлэл байна.

Энэ хүрээнд тэд хоёрдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ч уулзаж, хууль эрх зүйн тухайд зөвлөгөө авсан гэгдэж байгаа юм.

Түүнчлэн сүүлийн үед Асашёрюү Д.Дагвадорж уг сэдэвт ихээхэн хурц байр суурийг сошиал орчинд илэрхийлсэн. Тэр ч Япон талын улсыг ах Д.Сумъяабазартаа холбож өгөх чиглэлд чухал үүрэгтэй ажилласан гэх мэдээлэл бий.

Үүний дээр Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид билээ.


“МЕТАКАПИТАЛ”-ЫН АЖИЛЛАГАА ЭРТНЭЭС ЭХЭЛЖЭЭ

Үүний дээр бидэнд олдсон эх сурвалжийн баримтаар бол, бүр 2019 онд Худалдаа хөгжлийн банк болон “Метакапитал” ХХК--ийн хооронд “Савада Хольдингс” компанийн хувьцааг худалдах гэрээ зурагдсан байж болзошгүй байгаа юм. Уг баримтад Д.Эрдэнэбилэг, "Метакапитал”-ын захирал Ацуши Сайшо нарын гарын үсэг бий. 

Гэтэл “Савада Хольдингс”-ийн хувьцаа хөдөлгөөнд орох асуудал энд, 2020 оны өдийд яригдаж байгаа нь анхаарал татна.

Дээрх мэдээллүүдийг багцалж харвал “Метакапитал”-ынхан төлөвлөгөөгөө нэн эртнээс хэрэгжүүлсэн байх магадлалтай.

Иймд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц яагаад энэ чиглэлд хөдлөх болов.

“Метакапитал” гэх компани “Упсилон” ХХН-ийг гагц “Савада Хольдингс”-ын хувьцааг худалдаж авах зорилготой мэтээр 2019 онд яагаад үүсгэн байгуулав.

“Метакапитал” болон Худалдаа хөгжлийн банк хооронд зурагдсан 2019 оны гэрээ юуг илэрхийлэх вэ зэрэг асуултууд тавигдаж байна.

Хэрэв “Метакапитал” болон Худалдаа хөгжлийн банк хоорондын хамаарал баримтаар нотлогдвол, эл төлөвлөгөөг Д.Эрдэнэбилэг талын бүлэглэл эхлүүлсэн байж болзошгүй нөхцөл үүсэх юм.


Ц.БААТАРСАЙХАН НАР МОНГОЛБАНКИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

ХААН банкны 36.28 хувийг “Таванбогд  трейд” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамт эзэмшдэг.

Тэгвэл Монголбанкнаас Япон талд хандан “Упсилон ХХН-д Савада Хольдингс ХХК-ийн хувьцааг худалдахад ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ” гэж илгээсэн албан бичгийн талаар Ц.Баатарсайхан талын хувьцаа эзэмшигчид бүр аравдугаар сард л мэджээ. Тус албан бичиг долдугаар сарын 26-нд үйлдэгдсэн байдаг.

Өмнө нь мэдээлсэнчлэн, “Упсилон” ХХН, түүний хөрөнгө оруулагч “Метакапитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас хувьцаа эзэмшдэг нь үнэн бол, энэ нь Банкны тухай хуулийн 36.15 дахь, “...Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчих юм.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн компанийн эцсийн хувьцаа эзэмшигчийг үл нягталж, зөвшөөрсөн агуулгатай албан бичиг үйлдсэн дүр зураг үүнээс харагдана. Үүнийг аравдугаар сард мэдсэн Ц.Баатарсайхан нар Монголбанкийг шүүхэд өгсөн байна.

Аравдугаар сарын 26-нд ХААН банканд илгээсэн албан бичигтээ Б.Лхагвасүрэн, “Метакапитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч байж болзошгүй тухай мэдээлэл олсноо дурдсан байдаг.

Үүнээс хойш “Хэрэв энэ мэдээлэл нотлогдвол зөвшөөрөл олгохгүй”, “Бид компанийн эцсийн эзэмшигчийг тодруулж байж зөвшөөрөл олгоно гэдгээ удаа дараа мэдэгдсэн” зэрэг, долдугаар сард илгээсэн бичгээ эерүүлж, хаацайлсан өгүүлбэр бүхий албан бичгүүдийг шидсээр байгаа юм.


Ц.БААТАРСАЙХАНД ОЙР ГИШҮҮД ЧУУЛГАН ДЭЭР АСУУДАЛ ТАВИВ

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр эл асуудал сөхөгдсөн. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ХААН банкны хувьцааг худалдаж авч буй гэх мэдээллийг шалгуулсан. Тийм зүйл байхгүй нь нотлогдсон. Худалдаж авах эцсийн гүйлгээ хийгдээгүй байгаа” гэж ярив.

Тухайн өдрийн чуулганы хуралдаан дээр Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүд уг асуудлыг нэлээд хүчтэй хөндөж тавьсан. Ажиглавал, Ц.Баатарсайхантай ойрын хамааралтай гэгддэг хүмүүс Б.Лхагвасүрэнгийн эсрэг агуулгаар сэдвийг “тэсэлсэн”.

Нэг үгээр Ц.Баатарсайхан зориуд хэд хэдэн УИХ-ын гишүүнээр асуудлыг чуулганы танхимд хэлүүлэв гэлтэй. Энд ХААН банкны эл хувьцааг яагаад Ц.Баатарсайхан авч чадаагүй вэ гэх асуумж гарч буй.


Нөгөө талаар Монголбанк нь УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг, Сангийн сайдтай бодлогын хувьд түншилж ажилладаг байгууллага. Энэ үүднээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар Б.Лхагвасүрэнд чиглэл өгсөн байх магадлалтай.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар болоод ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын нэр холбогдож буй уг процессын хүрээнд Б.Лхагвасүрэн эрх баригч намын зүгээс чиглэл авсан байхыг үгүйсгэхгүй юм. Г.Занданшатар нарыг ч ХААН банкны хувьцааг худалдаж авах сонирхолтой байгаа талаар хэвлэлд мэдээлж байсан удаатай.


БҮЛЭГЛЭЛИЙН ЦААНА: Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарын нэгдэл байгаа юу

ХААН банкны хувьцааны 41.3 хувийг “Савада Хольдингс” компанийн захирал Хидео Савада эзэмшдэг. Үүнээс гаднах 9.1 хувиа “Савада Хольдингс”-ийн охин компаниар дамжуулж мөн эзэмшдэг юм. Иймд нийт дүн нь 54.4 хувь болдог.

Харин Хидео Савада өөрийн эзэмшил бүхий хувьцаагаа Монголд талд худалдах хэд хэдэн санал тавьсан тухай бид 2019 онд мэдээлж байв. Тэр үед ХААН банкны хувьцааг худалдаж авах өндөр сонирхолтой эрхмүүдэд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хүмүүс нэрлэгдэж байлаа.

Харин өдгөө ихээхэн асуудал дагуулж, аг жиг болсон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч болох Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хүмүүс уг ажиллагаанд нэр холбогдож байгаа нь ихээхэн анхаарал татна.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын далд оролцоо бий гэх байр сууриуд ч хөвөрч байгааг анзаарууштай.


СХЕМ: Худалдаа хөгжлийн банк ба “Метакапитал” ХХК

“Савада Хольдингс” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийг банкны нөлөө бүхий хувьаа эзэмшигч худалдаж авахаар болсон гэх мэдээллийн ерөнхий схемийг танилцуулъя.

Нэг. ХААН банкны хувьцааны 54.4 хувийг Японы “Савада Хольдингс” ХХК эзэмшдэг. Тэгвэл уг компанийн хувьцааны 33 хувийг /хамгийн багадаа/ “Упсилон” ХХН-д худалдах гэрээ хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Харин “Упсилон” ХХН-ийг 2019 онд Японы “Метакапитал” ХХК хөрөнгө оруулалт хийх замаар үүсгэн байгуулсан. Тодруулбал, “Упсилон”-ы хувьцааны дийлэннх хувийг “Метакапитал” болон “Метакапитал”-ын захирлууд эзэмшдэг.

Иймд “Савада Хольдингс”-ийн  хувьцааг “Упсилон” ХХН худалдаж авна гэдэг нь өргөн утгаар ХААН банкны хувьцааг “Метакапитал” ХХК  худалдаж авч буй хэрэг.

Хоёр. Тэгвэл “Метакапитал” ХХК 2014 онд “Юнайтедбэнкингкорпорейшн” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан гэх мэдээлэл байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн аравдугаар сард үйлдсэн албан бичигтээ дурдсан байгаа.

Хэрэв энэ нь нотлогдвол “Метакапитал” нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болох юм.

Ж.МЯДАГБАДАМ

М.ТЭНГИС


ӨМНӨХ КОНТЕНТ:

БАРИМТ: ХААН банкны “Савада Холдингс”-ийн 32 хувь зарагдах хуйвалдаанд Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ингэж оролцжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2021 08:15

Хүрэлбаатар Баатарсайханыг өмөөрсөн. Үнэн бичжээ

Уншигч
Уншигч
11 сар 8, 2021 08:18

Томчууд хаан банкан дээр т�##�цаад зодолдоно

Андуурсан байна
Андуурсан байна
11 сар 8, 2021 08:29

Манай Нямка тэгэх хүн биш ээ

Гэрила
Гэрила
11 сар 8, 2021 08:31

Нямбаатар олны анхаар�##�д өртөх гээд юм бүхэнд л хошуугаа дүрж байна аа

Ми
Ми
11 сар 8, 2021 09:12

Хаан банкны IPO эвгүйцэх юм болов уу

Намсрай
Намсрай
11 сар 8, 2021 09:27

Ц.Баатарсайхан нь бу�####�асаа арай хүнлэг баян байх шүү.

Зочин
Зочин
11 сар 8, 2021 09:37

энэ цагийн эгэл баатар юм уу хайшаа юм Нямбаатар. Хаа сайгүйл оролцож байх юм

Газарчин
Газарчин
11 сар 8, 2021 09:46

Нямбаатар өөрийгөө юунд хутг�##�даад яваагаа мэдэхгүй байгаа юм биш үү

Зочин
Зочин
11 сар 8, 2021 10:07

ххбанкны эзэн муу юм зохион байгуулахдаа үнэн сайн юмаа

Шараьын Баярсайхан
Шараьын Баярсайхан
11 сар 8, 2021 10:53

Бөх хүний шун�##� хязгааргүй гэж Монгол ардын зүйр үг байдаг юм. Эдний манай 2 холбоотой, би Д.Сумъяабазарыг сайн танина, бид дотно явж байсан үед бий. Гэсэн хэдий ч улсын хөгжил, ард түмний амьдр�##� зэрэг асууд�##� үзэл бодол нийлэхгүй болжээ. Хажуугаар нь хүн чанар хатгаад байдлыг багагүй хугацаанд харлаа, дараагийн удаа бүрэн нийтлэл бичнэ.

Зочин
Зочин
11 сар 8, 2021 11:05

Ганц нэг шун�##�тай хүмүүсээс болоод олон улсын санхүүгийн хар жагса�##�тад орж нийтээрээ зовно доо найдвартай

иргзн
иргзн
11 сар 8, 2021 11:22

Хууль зүйн сайдаасаа эхлээд ийм уйвайгүй , Гэмт хэргийн шинжтэй элдэв хуйв�##�даанд оролцож байхад энэ Улс орон яаж ч Хөгжиж дэвжих вэ дээ, Төрийн Хулгай Луйвар Хуйв�##�даан улам л д�##�д хэлбэрээр хүчээ авах шинжтэй,

Зочин
Зочин
11 сар 8, 2021 15:45

Олигархи бүлэглэлүүд банк була�##�даж байгаа юм биз дээ. Улс төрчид холилдож байгаа нь тогтолцоо маш бохирыг харуулж байна. Ингэж байж бас дахиад хар жагса�##�тад оруулчив. Эрдэнэбилэг гэгч эзнээ бид хараад үхэхсэн.

Зөгий
Зөгий
11 сар 8, 2021 16:41

Шун�##�тай бөхчүүдийн гэр бүлээс нүнжигтэй бизнесмен Баатарсайханы т�##� арай дээр байх

зочин
зочин
11 сар 8, 2021 20:34

Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь хара�##� идсэн хотгор шанагын хулгайч амь тавьж байгаам бишүү ккк?

Зочин
Зочин
11 сар 9, 2021 07:10

Эрдэнэбилэг гэдэг хүний ард Баттулга л байдаг гэж яригддаг биз дээ. С�##�хитын мөнгөний ордод Зандка эзэн сууж, хөгшчүүлийн тэтгэвэрийн зээл тэглэсэн нэрээр ХААН банкны зээлийн өрийг бууруулж Баттулга авах тохироотой гэж бичигдээд байсан үнэн болох нь ээ. Баттулга нь Оюукагийн зөвлөх гээд байгаа. Томчуудын шун�##�аа гэж мөнхийн ус уусан юм шиг л байх юм даа.

Зочин
Зочин
11 сар 10, 2021 06:55

Ямар адилхан тохиолдол бэ? Эрдэнэтийн 49хувийг монголын их хур�##� зөвшөөрөөгүй байхад засгийн газар зөвшөөрч нэг монгол худ�##�даж авсан байна гээд хураагаад авчихсан.Одоо ХААН банкны т�##�ыг Таван богд мэдээгүй байхад Монгол банк зөвшөөрч нэг монгол худ�##�даад авчихсан байна.Тэгэхээр Таван богд одоо хурааж авах уу?!

t
t
11 сар 11, 2021 19:14

muu.huuhnag hurtel

Зочин
Зочин
11 сар 13, 2021 12:13

Угаасаа л 2018 оноос эхэлж л Батлагаа хаан банкны хувьцааг худ�##�даж авах гээд хөөцөлдөөд байгаа гэсэн шуум зөндөө гарч байсан шүү дээ. Батлагаа эрдэнэбилэг мэтийн мафийн л�##�рууд авч байснаас Таванбогд авсан нь дээр шүү. Монголбанкны нөхөр хамаагүй ингэж байгаад хусагдахвий дээ МАН дотроо 2 хуваагдаж эхэлж байна лээ гэхдээ мэдээж АН шиг тэнэгтээд 2тийшээ с�##�аад 2 даргатай болохгүй. Унтаа байд�##�тай байсан ЗГ-т орж чадаагүй фракцийн гишүүд Оюукийн хийрхлээс з�##�хаж, өөрсдийн ашиг сонирхолын төлөө хөдлөхөөр шийдсэн бололтой он гаргаад цагаан сарын дараа ЗГ огцруулах болвуу. Одоо ганц тулгамдаж буй асууд�##� нь нямкаг хэрхэх асууд�##� л байна даа.

зочин
зочин
1 сар 12, 2022 10:58

сах�##� эрдэнэбилэг жонхуу нар бидний эзэн юм уу заан юм уу заан ч гэсэн зам дагадаг биз эд нар бүр даварлаа.

зочин
зочин
1 сар 12, 2022 11:00

жонхуу төмөр зам идсэн, одоо монголыг идээд хаан болох уу шун�##�ын муу хүүдий тэр еврей авгайтайгаа төвд рүүгээ �######�

Холбоотой мэдээ

Back to top button