Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

БАРИМТ: ХААН банкны “Савада Холдингс”-ийн 32 хувь зарагдах хуйвалдаанд Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ингэж оролцжээ

-ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЗАРАГДАХ ПРОЦЕССЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ-

Японы “Савада Холдингс” компани ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг. Үүнийхээ 32 хувийг нь “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-д худалдах гэрээг 2021.10.01-ний өдөр байгуулсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн уг худалдан авах процессыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зөвшөөрсөн агуулгаар 2021.07.26-ны өдөр албан бичиг илгээсэн нь баримтаар нотлогдож байна.

Тэрбээр уг албан бичигт,

“Бид “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-ийн зүгээс ирүүлсэн, “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг  худалдан авах саналтай холбоотой материалуудыг хянаж, Банкны тухай хуулийн  19.1.4, 20.3, 20.1.5 дахь хэсэг, 36.1.5 хэсэг болон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 4.4 дэх залтыг хангах нотлох баримтыг ирүүлсэн гэж үзээд, ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж дурджээ.

Тайлбар: 2021.07.26-ны Төв банкны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий албан тоот

Энэ дагуу “Савада Холдингс” компани ХААН банкны 32 хувийн хувьцаагаа зарах гэрээ байгуулж, 2021.11.01-нээс төлбөр хийгдэж эхлэхээр буй гэх. Дээрх бичгээс харахад, “Савада Холдингс” ХК-ийг зарах тендер өмнө нь зарлагадаж, олон удаа сунгагдсан гэх эх сурвалжийн мэдээлэл баталгаажиж байгаа юм. Улмаар 2021.07.16-ны өдөр дээрх талууд худалдан авахаас татгалзсан байсан ч хуучин бүрдүүлбэрийг Төв банк хууль ёсны гэж үзэн, худалдан авах ажлыг зөвшөөрсөн гэх мэдээлэл бий.

Санхүүгийн схемийнх нь тухайд, 2019 оны есдүгээр сард 26 тэрбум иенийн бүрдүүлбэртэй “Упсилон” ХХН-ийг байгуулах замаар “Мета капитал” ХХК нь хөрөнгө оруулалт хийсэн логик харагдаж буй.

Японы эдийн засаг, санхүү удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Мета капитал” ХХК нь “Упсилон” ХХН-ийн 0.01 хувийн хувьцааг эзэмшиж байна. “Упсилон” ХХН-ийн үлдсэн 99.98 хувийг “Мета капитал” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч томоохон захирлуудын нэг Жюнши Хаттори давхар эзэмшсэнийг энд тодотгоё. Япон хэл дээрх уг компаниудын мэдээллийг ЭНД хавсаргав.

Японы нийслэл Токио хотод үйл ажиллагаа явуулдаг “Мета капитал” ХХК нь нь 60 сая иенийн хөрөнгийн сантай бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь Сайшё Ацүши ажилладаг байна. Эл эрхэм Хаан банкны тодорхой хувийг авах асуудлаар Монголд ажилласан гэх түүх ч байдаг аж.

 -Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ “МЕТА КАПИТАЛ”-ТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ-

ХААН банкны хувьцааны тодорхой хувь шилжих процесс ийм байдлаар саяхны өдрүүдэд Японд өрнөхөөр байгаа бол бүр 2019 оны дөрөвдүгээр сард Японы “Мета капитал” ХХК, Монголын Худалдаа хөгжлийн банк хоёрын хооронд “Савада Холдинг”-ийн хувьцааны тодорхой хувийг шилжүүлэх агуулгатай гэрээ зурагдсан гэх бас өөр нэг мэдээлэл байгаа юм.

Худалдаа хөгжлийн банктай холбогдох яг энэ утга Монгол банкнаас 2021.10.26-ны өдөр ХААН банк руу илгээсэн бичигт давхар туссан нь анхаарал татав.

Уг бичигт “...Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК /UBC/-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа” гэж дурджээ.

Ингэхдээ Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсэгт

“Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасныг зөрчинө гэж үзэж буйгаа ч онцолсон байна.

Тайлбарламж: Эндээс ХААН банкны тодорхой хувь нь Худалдаа хөгжлийн банк руу шилжсэн гэдэг нь яг таг нотлогдохгүй байгаа ч Төв банк энэ талаарх бичигтээ “Удаа дараа сануулсан” гэж тодотгосон нь анхаарах нюанс юм.

Тайлбар: 2021.10.26-ны Төв банкны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий албан тоот

Монголбанкны албан бичигт дурдагдсан “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 31 хувийг эзэмшдэг талаар тус банк албан вэб сайтдаа дурджээ. Улсын бүртгэлийн дата сан дээр “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК-ийг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хүү эзэмшдэг  гэж бүртгэгджээ.

-ДЭЭРХ БИЧГҮҮД: ТӨВ БАНК БАЙР СУУРИНААСАА ЯАГААД УХРАВ-

Төв банкны захирал Б.Лхагвасүрэнгийн гарын үсэгтэй 2021.07.26-ны өдрийн албан бичиг “Эл худалдааг хийхэд хууль зөрчсөн зүйлгүй байна” гэсэн мөртлөө 2021.10.26-ны өдөр “Хэрвээ худалдаа хийсэн бол хууль зөрчсөн. Бид үүнийг бүртгэхгүй” гэх агуулгатай байгааг анзаарууштай.

Гэхдээ 2021.10.26-ны өдрийн албан бичигтээ Төв банк яг таг цаасан дээрх баталгааг иш үндэс болгоогүй бололтой. Тэд “Ийм утгатай мэдээлэл ирээд байна. Үүнийг баталгаажвал танайхыг бүртгэхгүй” гэх утгаар, “БАТАЛГААЖВАЛ” гэсэн үг ашигласан байна.

Төв банкны байр суурь яагаад гурван сарын дотор өөрчлөгдөв. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь системийн томоохон банкны хувьцаа  хөдлөх гэж байхад худалдан авагч этгээд нь өөр нэг банкны хувьцаа эзэмшигчээс хөрөнгө оруулалт татсан байж болзошгүй гэх агуулгыг нягтлаагүй юу гэсэн асуулт эндээс гарч байна. 


ӨМНӨХ КОНТЕНТ:

ТЭМДЭГЛЭЛ: Хаан банкны “Савада Холдингс” компанийн хувьцаа зарагдах асуудал хөшигний ард яригдаад нэлээд удаж буй. Япон талын хөрөнгө оруулагч нь өөрийн эзэмшлийн хувиа зарахаар монголын нөлөө бүхий эрхмүүдэд хандаж эхэлсэн хугацаа нь бүр 2020 оны эхэн үед хамаардаг. Уг асуудлаар бид 2020.01.06-ны өдөр доорх нийтлэлийг бичиж байсныхаа үргэлжлэл болгон энэ удаагийн цувралыг хүргэж байна. Бидэнд олдсон мэдээллээр бол, уг нийтлэл гарсан огнооноос хойш нийтдээ 20 гаруй удаа холбогдох тендер нь зарлагадаж явсаар, “Мета капитал” ХХК дээр буусан гэх логик батлагдаж буй юм.

ХӨШИГНИЙ АРД: Хидео Савада банкны хувиа 300 сая ам.доллараар зарахаар ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-02 08:41

ЭНЭ НЭГ ХХБ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ДАНДАА Л ХУУЛЬ БУС СЭЖИГТЭЙ ЮМАНД НЭР ХОЛБОГДОЖ БАЙХ ЮМ.

Зочин
Зочин
2021-11-02 09:07

32 хувиа япончууд өөрсдөө авчихжээ. Лхагвасүрэн эхоээд зөвшөөрснөө дараа нь үгүйсгэсэн байна.

Шийдэгдээгүй асуудлууд
Шийдэгдээгүй асуудлууд
2021-11-02 09:14

Олон л асууд�##� байна даа. БАНКНЫ с�##�барт нь

Зээлийн асуудал хүнд байна
Зээлийн асуудал хүнд байна
2021-11-02 09:16

ХААН БАНК-ны асуудлыг шийдэх хэрэгтэй.
Банкны с�##�бар нь Маш ихээр иргэдийн зээлийн мөнгийг угаадаг асдлыг шийдэх хэрэгтэй

Сайнаа
Сайнаа
2021-11-02 09:18

Ха ха наад банкууд чинь зээл олгож л хүүгээр нь оршин тогтонодог ш дээ

Зочин
Зочин
2021-11-02 09:25

Женко л авсан даа

Зочин
Зочин
2021-11-02 09:45

Баатарсайхан нь авахад яадаг байна аа

Зочин
Зочин
2021-11-02 09:54

Хаан банкны японоос Женко ОюунЭрдэнэ 2 дээрмдэж байна ШИНЭ МАНАН .

Сахал зайлаач
Сахал зайлаач
2021-11-02 10:05

Нөгөө л сах�##�

Уншигч
Уншигч
2021-11-02 10:16

Энэ их л эвгүй юм болох гээд байх шиг?

Сэрээ
Сэрээ
2021-11-02 10:23

Хууль хэрэггүй юм байна дөө...

Раш
Раш
2021-11-02 10:33

Монголын томчууд энэ наймаагд японоор дамжуулан оролцсон байх

Р
Р
2021-11-02 10:33

Монголын томчууд энэ наймаагд японоор дамжуулан оролцсон байх

Зочин
Зочин
2021-11-02 12:21

Гүэ мөн харсан царай шүү энэ хүн

Зочин
Зочин
2021-11-02 13:09

Манай банкууд гэж бараг мафи шиг ажилладаг хэдэн хүнийх. Банк санхүүгийн тогтолцоо нь эрүүл биш болохоор яаж эдийн засаг өөдлөхөв. Аюурсайхан энэ Лхагвасүрэнгээ авна уу

Bid
Bid
2021-11-02 14:04

Данснаас мөнгөө �##�дах нь хаан банкны буруу биш байх гэж боддог...Ихэнхи хүн хаан апп ашигладаг...Банк нууцл�##�аа �##�дав гэж байнга л сануулдаг...Иргэд камертай дэлгүүр үйлчилгээний газруудад өөрсдөө утаснаасаа мөнгө шилжүүлдэг нь бу�####�д олзлогдох нөхцлөө бүрдүүлдэг байхаа...

Зочин
Зочин
2021-11-02 14:41

tdb muu yumandaa ymar sain yum be arai l muu humuus ezen suujee!!

Зочин
Зочин
2021-11-02 16:30

“Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасныг зөрчинө гэж үзэж буйгаа ч онцолсон байна.

зочин
зочин
2021-11-02 16:50

сах�##� Лхагвасүрэн одоо боль2

Зочин
Зочин
2021-11-02 17:00

Ажил хийе нийгмээ яаж хөгжүүлэх вэ ард түмнийхээамьдарлыг яаж дээшлүүлэх вэ гэж сан�##� санаачлага байхгүй яаж мөнгө олох вэ яаж баяжихвэ бөөн ашгийн сонирхолд автсан их гое ярьсан тархи угааж попорсон төрийн �##�бан хаагчид тэгээд бас ажлаа хийж чадахгүй мэдэхгүй хүнд сурт�##�ууд бас ц�##�ингаа нэмүүлмээр бна гэж гоншигноно

Увс хүн
Увс хүн
2021-11-02 17:54

Монголбанкны Лхагвасүрэн новшийг энэ тохиолдолд огцруулах хэрэгтэй. Системийн том банкаа нөгөө нэгд нь зарчихсан байна ш манай Баярсайхан ийм байгаагүй

Зочин
Зочин
2021-11-02 22:04

ХААН банк улс төрөөс хол ганц гайгүй системтэй банк одоо тэгээд улс төрч орох гээд дайраад

Зочин
Зочин
2021-11-03 17:04

Khan Bankiig uls turuus angid bailgaj tuslaarai. Governance saitai gants bank shu.

Burhan
Burhan
2021-11-03 20:58

Lkhagvasuren ogcor. Huuli zurchij hamag uudtei ungutei buhniig ezemshih gedeg humuus bolio, buh yumiig ezemshih geh ni utgagui buguud bolomjgui. Uunii orond uurt baigaa zuilee uud tatahad anhaaraachee.

zochin
zochin
2021-11-10 16:48

ene jonkuu mafi unen davarch bna ene orond ene huniig bolon davraad asa tuvshinbayr nariig daraad avah hun alguu

Холбоотой мэдээ

Back to top button