Нийгмийн

ХӨШИГНИЙ АРД: Хидэо Савада банкны хувиа 300 сая ам.доллараар зарахаар ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ

Ж.ОДЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Ч.БАЗАРАА, Ц.БААТАРСАЙХАН НАРТ ЗАРАХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Хаан банкны 41.3 хувийг албан ёсоор эзэмшдэг Япон улсын иргэн Хидэо Савада Монголын нэр бүхий 4-6 бизнесмэнд хандаж, өөрийн хувиа худалдах санал тавьсан талаарх мэдээлэл хөшигний ард нэлээд яригдсан. Эх сурвалжуудын өгч буй мэдээллийг нийтлэг байдлаар дүгнэж үзэхэд,  Япон улсын иргэн Хидео Савадагийн зүгээс 2019 онд MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Баян” Ч.Базараа, ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг, Хаан банкны 22.9 хувийг эзэмшдэг “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт АЛБАН БИЧГЭЭР худалдах санал тавьсан байна.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж,  Монголд банкны системийн соёлыг төлөвшүүлж, жишиг тогтоож өгсөн банкныхаа хувийг нээлттэйгээр зарах хүсэлтэй буйгаа УЛАМЖИЛЖ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛСЭН  гэх мэдээлэл байгаа юм. Энэ нь худалдах саналаас өөр утгыг агуулсан бололтой.

Тэрбээр албан бичигтээ худалдан авах хэлцлийг 300 сая орчим ам.доллараар хийх боломжтой гэж дурдсан талаар эх сурвалжууд мэдээлдэг. Одоогоор хэлцэл өрнөж байгаа аж. Хаан банкны өнөөгийн эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг дор хавсаргав.

Тайлбар: Хаан банкны хувь эзэмшлийн байдал

ХИДЭО САВАДАГИЙН САНАЛЫН ХАРИУД ТОМЧУУД ЯМАР ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛСЭН БЭ

Ерөнхийдөө өнгөрсөн зунаас Хидео Савадагийн эзэмшдэг хувь Монголын талд шилжиж байгаа гэх яриа хүчтэй тарсан. Ингэхдээ хэд хэдэн хувилбар яригдсан юм. Үүнд,

НЭГ: ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг дангаараа эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран, хувийг нь шилжүүлж  авах хувилбар

ЭХ СУРВАЛЖ БА ЛОГИК: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оруулж ирэхдээ 400 сая ам.доллар босгосон тул санхүүгийн шууд боломж хязгаарлагдмал. Мөнхүү Д.Эрдэнэбилэг өөрөө Улаанбаатар хотын банк, ХХБ-уудад хувь эзэмшилтэй. Тэрбээр Хаан банкыг Ерөнхийлөгчийн улстөрийн нөлөөллийг хавсаргах байдлаар худалдан авах сонирхолтой гэгдэж буй. Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байгаа талаар мэдээлэл байгаа юм. Гэвч Д.Эрдэнэбилэгт ч, Ерөнхийлөгч Х.Баттулгад ч Хаанбанкны тодорхой хувийг авах хүсэл, амбиц өндөр байгаа нь тодорхой юм.

ХОЁР: Ерөнхийлөгч Х.Баттулгыг Д.Дагвадорж, сайд Д.Сумъяабазар нараар дамжуулан Хаан банкны хувийг авсан гэх хувилбар

ЭХ СУРВАЛЖ БА ЛОГИК: Их аварга Д.Дагвадоржийн хувьд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тогтвортой үйл ажиллагааг хангахад сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж буй. Түүнчлэн уг мэдээллийг Д.Сумъяабазар сайд үгүйсгэж байгаагаас харахад тэднээр дамжсан хэлцэл хийгдээгүй байх талтай. Ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжууд “Тийм бодолгүй байгаа” гэж тодотгосон нь анхаарал татав.

ГУРАВ: УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулж, “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар Хаан банкны хувийг сонирхсон уу

ЭХ СУРВАЛЖ БА ЛОГИК: Япон Улсын иргэн Хидео Савада төрийн гурван өндөрлөгт худалдан авах биш мэдээлэл хүргүүлэх албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ нь тэдний улстөрийн хүчийг хэн нэг бизнестэй холбох сонирхол ч байж болох. Тухайлахад, УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулж, бизнесийг нь улс төрийн хүрээнд хүчтэй дэмждэг “Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарыг Хаан банкны хувийг сонирхсон гэж хардах өнцөг  байгаа юм. Гэвч Ц.Анандбазарт 300 сая ам.доллар гаргах хэмжээний санхүүгийн эх үүсвэр гаргахад хүндрэлтэй билээ.

ДӨРӨВ: “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханд хувиа зарах хамгийн боломжтой хувилбар,

ЭХ СУРВАЛЖ БА ЛОГИК: Хөшигний ард Хидео Савада “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханд албан бичиг өгөөгүй, өгсөн гэх зөрүүтэй мэдээлэл явж буй. Энэ талаар “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан тодорхой хариулт өгсөнгүй. Түүнийг Хаанбанкны хувиа ахиулах өндөр хүсэлтэй гэгддэг билээ. Бусад нэрлэгдэж буй эрхмүүдийг бодвол Ц.Баатарсайхан туршлагатай, харьцангуй цэвэр эх үүсвэртэй, банкны соёлыг улстөржүүлэхгүй байх хамгийн боломжит хувилбар гэгдэж байна.

ТАВ: “Баян” Ч.Базараа мөнгөгүй, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал сонирхолгүй гэх хувилбарууд,

ЭХ СУРВАЛЖ БА ЛОГИК: “Баян” Ч.Базараагийн хувьд “Надад ийм санал ирсэн” гэж бизнесийн хүрээнийхэнд ярьж явсан ч яг худалдан авахаар сонирхсон эсэх нь тодорхойгүй байна. Уул уурхайн салбараас босгосон түүний мөнгө банкны салбарт хөрвөх боломж нь өөрөө эрсдэлтэй гэж үзэх хүмүүс ч бий. Харин MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалын хувьд  интернет банк байгуулах төсөл нь гацсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай түнжин муутай зэрэг шалтгаануудын улмаас туйлаас сонирхож үзээгүй гэх мэдээлэл байна.

ХИДЭО САВАДА ХҮСЭЛТ ТАВЬСАН ЭРХМҮҮДТЭЙГЭЭ ТУХАЙЛАН УУЛЗЖЭЭ

Түүнчлэн улс төрийн хүрээнд Япон Улсын иргэн Хидэо Савадагийн зүгээс зориуд байдлаар Монголын нэр бүхий томоохон бизнесмэнүүдэд албан бичгээр хандсан нь улсдаа бизнесийнхээ нэр хүндийг өсгөх гэсэн тактик байсан. Түүнээс биш албан ёсоор зарах  зорилго агуулаагүй гэх яриа ч хөвөрч буй.

Мөнхүү түүнийг хүсэлт тавьсан бүх эрхмүүдтэйгээ албан ёсоор уулзсан гэдгийг эх сурвалжуудын мэдээлэл баталж байна. Гол нь, манай бизнесменүүд нэгнээ очиж муулах замаар үнийг бүр хөөрөгдсөн, хэлцлийг Японы талд ашигтай болгож хувиргасан гэгдэж буй. Ямартай ч дээрх мэдээллүүдээс харахад, Япон Улсын иргэн Хидео Савадагийн эзэмшдэг Хаанбанкны  хувьд Монголын талд одоогоор шилжээгүй байна. Хэлцлийн түвшинд яриа өрнөж байгаа нь үнэн аж.

ХААН банк нь Монгол улс даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны цогц үйлчилгээг хүргэн ажилладаг. Санхүүгийн байдлаар бүрэн бэхэжсэн, системийн тэргүүлэгч банк. Сонгууль дамнасан ийм үеэр тодорхой хувь нь зарагдсанаар улстөрчдийн мөнгөний АТМ болох, бохир бизнесүүд рүү мөнгө нь урсах том эрсдэлтэй билээ.

Тиймээс ч үнэхээр зарагдахаар яригдаж байгаа бол Үндэсний хэмжээний эрх ашгийг хамгаалж чадах,  цэвэр санхүүгийн эх үүсвэртэй, бизнесийн цэвэр түүхтэй хүн авах нь ихээхэн чухал билээ. Эцэст нь хэлэхэд, банкны салбар өөрөө хэвлэлийн зүгээс тухайлан бичихэд хэт эрсдэлтэй, эмзэг тул дээрх мэдээллүүд нь эцсийн байдлаар баталгаажаагүй, гэвч улс төрийн хүрээнд хагас жил орчим ХҮЧТЭЙ яригдаж байгаа гэдгийг зориуд тодотгоё.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-01-06 09:26

Ireeduid internet bank huchee avna gedgiig Savada olj haraad mongolchuydiin dund yas hayaj uuriin huvia une hurgej zaraad arilah in de.

Зочин
Зочин
2020-01-06 09:48
Reply to  Zochin

Ямар ухаантай хүн бэ.

Зочин
Зочин
2020-01-06 11:51

МОнголын ард түмэн өөрсдийгөө хэн ч биш гэдгийг ойлглж байгаа боловуу? Зөвхөн сүүдийн үеиййн цэнгэлдэхийн асууд�##�, энэ банкны асуудлыг л хар

Зочин
Зочин
2020-01-06 14:06

Ахмадын зээл тэглэх нь хаан банкыг авах гэж байгаа баячуудын банкны өрийг төрөөс төлүүлэх арга бна ш дээ

Зочин
Зочин
2020-01-16 09:25
Reply to  Зочин

tegsen2, jenko shaah gej bgaa bishoo

Зочин
Зочин
2020-01-07 12:49
Reply to  Зочин

alaa sain ugaa tegvel chinii al unergui bolno

Зочин
Зочин
2020-01-06 23:52
Reply to  Зочин

tenegt,yamar hamaa bna?

zochin
zochin
2020-01-06 20:16
Reply to  Зочин

tiim l blj taaraad bh shig urgui bank hend hregtei bilee hudaldan abagchid mash tom hvn bj l urgui blgj hubirgan bzd turiin hvchig ashiglj

уншигч
уншигч
2020-01-06 17:53
Reply to  Зочин

ер нь тийм ш дээ

Irgen
Irgen
2020-01-06 16:38
Reply to  Зочин

Unen.

Зочин
Зочин
2020-01-06 14:10

Хэрэв ахмадаа бодсон бол доод хэмжээг 500 мянга болгох байсан Даан ч тэгэхгүй байсан ХААН банкыг МАНАН мафи авах гэж байгаан байна

ллллллл
ллллллл
2020-01-06 15:11

Баттулга авчихсан!!!

зочин
зочин
2020-01-06 20:14
Reply to  ллллллл

тиим ёстой үнэн ш дээ жэнко новшид ахмадуудыг бодох ""ухаан байсюуёстлйхарагдааё

Отгоо
Отгоо
2020-01-06 15:21

Билэгт б�##�айн сайт худлаа шаана

Зочин
Зочин
2020-01-06 15:40

Манайхан eрнь л шог хүмүүс шүү дээ. Авб�##� Баатарсайхан нь дээр дээ.

зочин
зочин
2020-01-06 17:10

ХААНБ,Төрийн банкинд сүжрээд яараад байсан дээдсүүдийн санаарх�##� иймэрхүү зүйлтэй холбоотой. Даанч яараад хувийн юм шиг мөнгө

уншигч
уншигч
2020-01-06 18:08

хэн нь ч авсан Монголын ХААН банк болохнээ

Зочин
Зочин
2020-01-06 21:57

Баатарцогтоос өөр хүн авб�##� хадг�##�амжийн мөнгөө татсан нь дээр юм байна даа

АРД
АРД
2020-01-06 22:26

ТОМ ХОР НАЙРУУЛЖ ЭХЛЭХ ШИГ БОЛЛОО, МУУГИЙН ЦОНДОН УУ САЙНЫ СОВИН УУ?...

Зүчин
Зүчин
2020-01-06 22:47

Баттулгын ойрын эх сурв�##�ж Баттөр /Буумбаа/ гэгч нь ХХБанкны зуучлагч бөгөөд түүнии зохион байгуулсан Сингапурын уулз�##�таар тхирсон

Зочин
Зочин
2020-01-06 22:55

Арай гайгүй хүн нь аваасай даа. Йим амжилттай сайн явж Хаан Банкийг дампууруулж , үйл ажиллагааг муутгах вий. Хүн бүрт хүрч чаддаг Хаан Банк

зочин
зочин
2020-01-06 22:58

Энд дурьдсан Д.Хулан гэдэг чинь Баатарсайхны гэргий шүү дээ, Тэр хоёрын эзэмшиж байгаа хувь үндсэндээ нэг л хүнийх шүү дээ.

Зочин
Зочин
2020-01-08 12:11
Reply to  зочин

36% бн

Эл.
Эл.
2020-01-07 00:27

Баян баян гэнэ тэр Базараа бөөн өр шир хүн амьтанаас авсан өр ширээ дарж чадахгүй байж

Зочин
Зочин
2020-01-07 01:25
Reply to  Эл.

Yag unen heden lv tsunh singaporaar ohidiig mangartuulj buzralahaas uur yu ch hiij chaddggui luivarchin shuudee

Зочин
Зочин
2020-01-07 00:28

Тэтгэврийн зээл тэглээд орж ирсэн мөнгөөр нь худ�##�даж авах юм бишүү үүнээс өөрөөр энэ их мөнгө бэлнээр нэг ч монгол хүнд байхгүй

Jumanji
Jumanji
2020-01-07 01:17
Reply to  Зочин

Базараа тээвэр хөгжлийн банкийг эзэмшиж байгаа. Хувь хүнийхээ хувьд өрөнд баригдсан. Авах боломжгүй.

зочин
зочин
2020-01-08 11:17
Reply to  Jumanji

базараа тээвэр хөгжил, кредит банкийг эзэмшдэг

Зочин
Зочин
2020-01-07 06:55

Базараа авчээ, гэж дуулдв�##�, Баттулга ард нь байгаа гэсэн үг гэж хардах үндэслэл бий гэж боджийнэ

Зочин
Зочин
2020-01-07 06:58

Улс төрчид шун�##�тай бохир гараа ард түмний өмч хөрөнгө рүү сарвайж, шүлсээ гоожуулж байдаг бузар новшнууд!Төрийн өндөрлөг гэчжээ хээцэс!

Зочин
Зочин
2020-01-07 09:04

Ж.Оджарг�##�,Ц.Баатарсайхан нар бол манай улсын хөдөлгүүр хроп юм.Энэ 2 хүн �##�ь ч с�##�барыг хөгжүүлээд ажлын байр нэмэгдүүлэх чад�##� сэтгэлтэй

зочин
зочин
2020-01-07 10:21
Reply to  Зочин

Ж Оджарг�##� бол Хятадуудад их дотно ханддаг бас �######�ийг нь долоогч

Зочин
Зочин
2020-01-07 09:47

Базараа Транс банкыг авчихсан

зочин
зочин
2020-01-07 10:07

Ж.Оджарг�***,Ц.Баатарсайхан нар бол манай улсын хөдөлгүүр хроп юм.Энэ 2 хүн �***ь ч с�***барыг хөгжүүлээд ажлын байр нэмэгдүүлэх чад�*** сэт

зочин
зочин
2020-01-07 10:19

Дээр дурьдсан Бизнес нэртэй Мафи бүлэглэл Монголын Баялгыг цөлмөгчид гадныхантай үгсэн хуйв�##�даж яаж хувааж цавчихаа эль хэдийнээ төлөвлөсө

zochin
zochin
2020-01-07 11:04

Han bank dampuurah ehlel tavigdlaa gesen ug uu?

Зочин
Зочин
2020-01-07 13:31

Дашдаваагийн Хулан хаан банкны захир�##�аар ажиллаж байсан Баатарсайханы эхнэр.Эцэг нь цагтаа гадаад яамны орлогч сайд байсан.

Зочин
Зочин
2020-01-07 13:37

Япон нөхөр аргаа бараад л зарж байгаа байх дөө. Дандаа Баатарсайхан азарг�##�аад л байдаг байлгүй. Эсхүл банкны чанар эрс муудсан. Урьтах гэж

Зочин
Зочин
2020-01-07 18:41

МАН 6саяаар 100% ТАВАНБОГДОД ЗАРСАН ЛУЙВРААР ДАМЖУУЛЖУУЛААД ОДОО300САЯААР 40%

Zochin
Zochin
2020-01-07 21:32

Tetgevriin zeeliig tegelne gej olniig samuuruulj uursduu ar hudargaar ni hulkih gesen Battulga terguutei bohir uls turchdiin shunalt u

иргэн
иргэн
2020-01-07 22:36

Үхсэнийх нь Баян базараа. Ажилчдынхаа ц�##�ингийн нийгмийн даатг�##�ыг төлөхгүй новширдог гарт банк нтр томдоно.

ЗочинАмар
ЗочинАмар
2020-01-08 05:13

Цэвэр бизнестэй юм бол Баатарсайхан авах ёстой.

Зочин
Зочин
2020-01-08 10:17

Савада гэдэг хүнийн өөрийн үндсэн бизнес нь HIS гээд аял�##� жуулчл�##�ын компани.

Зочин
Зочин
2020-01-08 10:19
Reply to  Зочин

Ноднин 2-р сараас эхлээд 8-р сар хүртэл компанийн хувьцааны үнэлгээ нь бараг 50% унасан. Тиймээс Хаан банкны хувьцаагаа зарсан нь зөв.

Зочин
Зочин
2020-01-08 10:19
Reply to  Зочин

Савадагийн үндсэн бизнес нь 200сая доллар гаран л хүрэх болов уу?

Зочин
Зочин
2020-01-08 20:02
Reply to  Зочин

Savada sangiin huvid mongol dahi business ni uchuuhen joohon heseg ni Azidaa bol tomoohon businestei hun shdee

Зочин
Зочин
2020-01-08 12:07

Ахмадын нэрээр өчнөөн луйвар н мөнгө авах гэж бн бүх ахмхдад тэгш хувааж өг!

Зочин
Зочин
2020-01-08 12:11

Хаан банкны 36% нь Баатарсайхан Ба эхнэр Хулан 2-ынх бн , 41% Савадагийнр

Enjee
Enjee
2020-01-08 22:44

Tetgeveriin zeel teglehed 500 terbum ni haan bank ruu

Зочин
Зочин
2020-01-13 04:59

Юун түрүүнд Япон улсын иргэн Монгол хүмүүсд сан�##� тавьсан нь т�##�архууштай! Бид �##�иваа гадаад этгээдэд сан�##� тавьхаас нь авах хэрэгтэй!

энхтайван
энхтайван
2020-01-21 21:07

ХАА-н банкыг дампуурлын ирмэгээс авч, үлдсэн асар том гавъяа Ц.Баатарсүрэн, Д.Хулан нарын нэртэй шууд холбоотой.

энхтайван
энхтайван
2020-01-21 21:20

Иймд, монголын тулгуур банк дахь Савадагийн эзэмшлийн хувьд Ц.Баатарсүрэн, Д.Хулан нараас өөр хүн байх учиргүй.Ганц зөв хувилбар.

Холбоотой мэдээ

Back to top button