Нийгмийн

Угаарын хий мэдрэгч айлд дуугарвал Тавантолгой түлшид мэдэгдэл ирнэ

Тавантолгой түлш компаниас угаарын хийтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэдний хэлж байгаагаар "Яндангаа өөрсдөө хөөлөх боломжтой айлууд бидэнд дуудлага өгч байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, ганцаараа байдаг зэрэг нийгмийн зорилтот бүлгийнхэнд уг үйлчилгээг өгч байгаа. Харин боломжтой айлд янданг нь хөөлж өгөхгүй бол угаартсан гэх худал дуудлага өгдөг.

Энэ жил нэг онцлог нь угаарын хийн мэдрэгч айлд мэдрэгдэхэд мэдээлэл нь Тавантолгой түлшид давхар очдог болсон. Үүний дагуу Тавантолгой түлшийн ажилчид тухайн айлтай холбогдож, танайд яг одоо хүн байгаа юу угаарын хий мэдрэгч чинь дохиолоод байна гээд мэдэгддэг болсон” тухай мэдээллийн Тавантолгой түлш компаниас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button