Шахмал түлшний түүхий эдийг сольж, чанарыг сайжруулна

Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани Шинжлэх ухааны академийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлэх юм. Шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багасч, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар ихэссэн үзүүлэлттэй гарсан юм. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргажээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхн
Эхнээсээ л "0" давхрагын нүүрсийг ашиглах байсан юм шүү дээ. Тэгсэн бол хэдэн хүн амьд үлдэх байсан даа
Эрдэмтэд нь бас мэдлэггүй
буруу зөрүү яриад байсан шүү яг нөгөө ураны эрдэмтэд шиг...
Эээээ