УЛС ТӨР

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэртэй танилцлаа

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцсон юм. Ажлын хэсгийн гишүүдэд тус компанийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар танилцуулга өгсөн юм. Танилцуулгад Тавантолгой түлш компаийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй гэдгийг онцоллоо. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгааг хэллээ.

Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ч цөөнгүй ажил хийснийг танилцуулгад дурьсан. Тухайлбал, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулахад боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэв. Тэрчлэн барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцуулллаа. Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Та бүхний үйлдврлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэлээ.

Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судлагааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2024 17:35

тэнэгүүдээ, наад үйлдвэрт чинь олон зуун хүн ийм хамга�##��##�тын хувцасгүй олон жил ажиллаж байхад аминдаа хайртай та нар 30 минут болохын хооронд юун аймаар хувцас өмсөө вэ, өмсүүлж байгаа хүмүүс өмссөн хүмүүс нь ажилчдаасаа санаа зовдоггүй ээ х�##�аг х�##�аг

Зочин
Зочин
12 сар 18, 2024 22:32
Reply to  Зочин

Түүхий нүүрсээ боловсруулж хагас коксжуулаж баыж л утаа багасан шүү

зочин
зочин
12 сар 19, 2024 11:28

Энержи ресурсын завсрын бүтээгдэхүүн мидлинг нэртэй хаягдлаар хийхээ болио хэзээ ч бүтэхгүй 1, наад хаягдлаа соль 2,барьц�##�дуулагчаа чанржуул 3, чийгшлээ багасга ер нь бол утаагүй зуух, түлш гэж энэ дэлхийд байхгүй багатай л гэж байна. хий , цахилаан сэргээгдэх эрчим хүчинд наад хий зараад байгаа мөнгөө өг

Э.Итгэл
Э.Итгэл
12 сар 19, 2024 13:33

Эд нар тэнд очоод юу шийдэх юм бэ. Тэдний нүдэнд ил харагдаад овойж, оцойж байдаг �##�даа зөрчил ч гэж юу байх билээ. Ажилласан дүр эсгэж байгаа царай нь юм байх даа.

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 22, 2024 19:47

ЭНЭ НОХДУУД ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАН ГАЗАР ОЧСОН ЮМ УУ
НОХДУУДЫГ СОНГОСОН АРД ТҮМЭН ЯАГААД МАСК,ХАМГААЛАЛТЫН ХУВЦАСГҮЙ АЖИЛЛААД БОЛООД БАЙХАД ЭД НАР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ ЮМ ХУВЦАСНЫ МӨНГИЙГ ЦАЛИНГААС НЬ СУУТГАЖ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ...

Холбоотой мэдээ

Back to top button