ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Герман: Үерийн улмаас 29,2 тэрбум еврогийн хохирол учирсан

Германы эрх баригчид долдугаар сард болсон үерийн улмаас 180 гаруй хүний ​​амийг авч одсон хохирлын хэмжээг тооцож гаргажээ.

Нийтдээ 29,2 тэрбум еврогийн хохирол учирсан гэж “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Хохирлын тал хувь нь Рейнланд-Пфальц холбооны нутаг дэвсгэр дээр, дөчин хувь нь Хойд Рейн-Вестфалийн бүс нутагт, харин үлдсэн хэсэг нь Бавари, Саксонид учирсан гэжээ.

“Бернд” хар салхи долдугаар сарын 12-15-ны хооронд Баруун Европын янз бүрийн бүс нутгаар дайран өнгөрч, хүчтэй, удаан үргэлжилсэн аадар бороо дагуулсан юм.

Хар салхины улмаас Германы хэд хэдэн бүс нутагт аймшигт үер болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр, Германд тус байгалийн гамшгийн улмаас 180 гаруй хүн, түүний дотор ОХУ-ын гурван ч иргэн амиа алджээ. Мөн олон хүн сураггүй хэвээр байгаа аж.

Өмнө нь, Германд үерийн дараа 51 сая гаруй евро усанд урссан байна. Германы Холбооны банкны тэргүүн Йоханнес Берманы хэлснээр, тус банкны мэргэжилтнүүд мөнгөн дэвсгэртийг лаг шавар, бензин, бохир усны хоолойноос олж түүн, цэвэрлэсэн аж. Тэд мөн мөнгөн тэмдэгтүүдийг жинхэнэ, хуурамч эсэхийг нь шалгасныхаа дараа шинэ мөнгөн тэмдэгтээр сольсон аж.

(Эх сурвалж: DW)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button