Франкфуртэд жагсаалын үеэр аж ахуйн нэгжүүдийг тонон дээрэмджээ
Бямба гарагийн /2026.10.31/ орой Германы Франкфурт хотод нүүрний хаалттай үймээн дэгдээгчид аж ахуйн нэгжүүдийг тонон дээрэмджээ. Тус өдөр Герман даяар олон мянган жагсагч боловсролын тогтолцоог сайжруулж, амьжиргааны өртгийг бууруулахыг шаардан жагссан байна.
Сүүлийн долоо хоногуудад Европ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Сербид оюутнуудын хоёр гаруй жилийн өмнө эхлүүлсэн хөдөлгөөний үр дүнд тус улсыг олон жилийн турш удирдсан эрх баригчид сонгуульд ялагдсан. Францад боловсролын тогтолцооны нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн жагсаал үймээн болон хувирч олон арван аж ахуйн нэгж дээрэмд өртөн, дэд бүтцийн ихээхэн хохирол учирсан юм.
Германд өрнөж буй жагсаалыг “Gen Z Regelt” зохион байгуулжээ. Тус бүлэг цэргийн алба албадан хаалгуулахыг эсэргүүцэж, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.