Нийгмийн

ТОДРУУЛГА: Хан-Уул дүүргээс олдсон үхсэн шилүүсийг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна

Өнгөрөгч даваа гараг /2021.11.08/ олон нийтийн цахим сүлжээнд жижиг биетэй хонин шилүүс нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үхсэн байдалтай олдсон тухай мэдээлэл түгсэн. Бид энэ тухай Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад:

"Тухайн амьтан нь шилүүс болох нь тогтоогдсон. Экологийн цагдаагийн албанаас уг амьтан нийслэлд хэрхэн орж ирсэн, хууль бус анчдын олз болсон эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа” гэв.

Уншигчдадаа мэдээлэл хүргэхэд: Шилүүс нь богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй. Том хавтгай тавхайтай байдаг нь цасан дээр явахад зохимжтой бөгөөд нүүрэндээ урт сахалтай. Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Шилүүсийн бүх зүйл цээж, гэдэс, хөлнийхөө дотор талд цагаан үстэй. Мөн шилүүсийн өнгө, үсний урт, тавхайн хэмжээ цаг уурын бүсээс хамааран өөр өөр байна.

Шилүүс Норвеги, Швейцариас Төвдийн өндөрлөг хүртэл өргөн уудам нутагт тархсан. Евразийн шүлүүсний зүйлд хамаарах боловч хязгаарлагдмал тархацтай. Өмнөговь, Алтайн өвөр говийн хад чулуутай нүцгэн, намхан уулс, толгодоор байршиж, тэдгээрийн хоорондох хөндий гатлан гөрөөлдөг.

Нутгийн иргэд хавх, буугаар олонтаа агнана. Монгол Алтайн нурууны өвөр бэл Баянбулаг хавийн 600 км2 талбайд 10 сар хүртэл 9 шүлүүс агнаж байжээ. Гантай жил зээр, гөрөөс, ногтруу алс нүүдэллэж, туулай ховордоход идэш эрж, арзгар хад чулуу, хайргат говиор тэнэсэн шүлүүсний тавхайн ул хагарч урагдан, цус алдаж, үхэж хорогддог тохиолдол бий. Устаж болзошгүй зүйл учир Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар, ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай ковенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button