ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өөрийн гэсэн их сургуультай болно
Илон Маскийн хөрөнгө 300 тэрбум доллар давсан. Тиймээс түүнийг “Форбес” /Forbes/ сэтгүүлээс түүхэн дэх Дэлхийн хамгийн баян хүнээр тодруулсан.
Энэ мөнгө нь мэдээж маш олон төсөл хэрэгжүүлэхэд хангалттай. Тэдгээр төлөвлөгөөнийхөө нэгийг Илон Маск өөрийн “Твиттер” /Twitter/ хуудсандаа жиргэсэн.
Тэрбумтаны хэрэгжүүлэхийг хүсч буй нэг төлөвлөгөө бол өөрийн гэсэн их сургуультай болох гэжээ. Түүнийгээ Техас мужид нээнэ гэдгээ ч жиргэсэн байна.
Түүгээр ч үл барам Илон Маск их сургуулийнхаа нэрийг хүртэл бодож олсон аж. Их сургуулиа “Техасийн Технологи, Шинжлэх Ухааны Их Сургууль” гэж нэрлэнэ гэжээ.
Харин тэрбээр төслийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
(Эх сурвалж: Rambler news)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.