Нийгмийн

Согтуурсан үедээ голд живсэн иргэний цогцсыг олохоор эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газарт, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т /“Хөтөл-Ус” нууранд хоёр зорчигчтой/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлага иржээ.

Улмаар арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Хөлдсөн нууранд 120 цооног гарган 6 удаа шумбалт хийж, 800 тн ус соруулж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:00 цагт зогсоож, 11.11-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэгэнт живээд үхцэн хүнийг тэнд н орхилдо. Татвар төлөгчдийн мөнгиг дэми юманд үрээд

Холбоотой мэдээ

Back to top button