НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ТОДРУУЛГА: Нярайн ээж архи уусан, худал мэдүүлэг өгсөн гэдгийг ЦЕГ-аас үгүйсгэлээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярай хүүхэд золгүй байдлаар амиа алдсан билээ. Талийгаач нярайн хамрын салстыг муур идсэнээр амиа алдсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.

Тухайн мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа гэрийн тэжээвэр муураа хаях, төөрүүлэх тохиолдлууд нэмэгдэж буйг мэргэжилтнүүд хэлсэн. Тэгвэл өчигдөр /2021.11.10/ олон нийтийн цахим сүлжээнд "Талийгаач нярайг эх нь хөхөөрөө дарж амийг нь хөнөөсөн, урд шөнө нь согтуу байсан, хүүхдээ хөнөөсөндөө айсандаа хэргийг муур руу хэргийг чихсэн” зэргээр мэдээлэл түгсэн. Бид уг асуудлаар ЦЕГ-аас тодруулахад:

"Хэргийн газрын үзлэг, урьдчилсан байдлаар талийгаач нярайн ээж, гэр бүлийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Хүүхэд өнгөрсөн шөнө унтахдаа мэнд байсан ч, өглөө сэрэхэд нь муур нүүрийг маажсан, хамрын салстыг идсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Нярайн хамрыг муур идэхээс өмнө нас барсан эсэх нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-11 13:53

Nyalkh khuukhedtei aild muur blgaj blokhgui geed bdag sh ...yamar ch hetsuu yum be dee

Zizin
Zizin
2021-11-11 20:19

Myyr huhnii svvnii ynereer hyyhedd ochij idsen vhaa myy eruun zolbing gerte bailgaj bdg heneggyi hymyys be

Холбоотой мэдээ

Back to top button