УЛС ТӨР

Г.Занданшатар: “Буянт-Ухаа”-г оюун ухааны төв, Монголын “Цахиурын хөндий” болгоно

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны өмнө тус ойд зориулан хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс 1970 он гэхэд бүх иргэн бичиг, үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гийн батламж авсан түүхтэй. Монголын тал нутагт соёлын үр асар хурдан түгэн дэлгэрч, үйлдвэр уурхай байгуулж, хот суурин сүндэрлүүлж, соёл урлаг, спортоор Монголоо мандуулж, иргэнээ сансарт нисгэн, их бүтээн байгуулалтаар Монголоо мандуулсан. Одоогоор 1500 гаруй цэцэрлэгт 232.000 багачууд хүмүүжин, 850 гаруй ерөнхий боловсролын сургуульд 720.000 шахам хүүхэд суралцан, 88 их, дээд сургуульд 150.000 орчим оюутан, залуус боловсрол эзэмшиж байна. Сургалтын эдгээр байгууллагад 70 гаруй мянган багш ажилладаг.

Өдгөө бид шинэ зууны технологийн IV хувсгалын сургалтын арга зүйг Монголынхоо онцлогт тохируулан, дижитал боловсрол, эдийн засгийн мэдлэг эзэмших эрин үед үед амьдарч байна. Цахим технологийн ололтыг эзэмшин, боловсролын салбарт шинэчлэл хийх, шинээр сэтгэх замаар орчин үеийн дэлхий дахинтай өрсөлдөх шинэ боловсролыг хүүхэд, багачууддаа хүртээх нь цаг үеийн шаардлага боллоо.

Монголын залуус энэ цаг үеийн хэрэглэгч бус бүтээгч байх ёстой. Иймээс Монгол Улсын төр, засаг инновацийн тусгай бүс байгуулна. Тус бүсдээ мэдээлэл, технологийн боловсролыг онцгой анхаарч, өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулна. Дэлхийн олон шилдэг компаниудад ажиллаж буй манай тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас монгол дүү нартаа багшлах, эрдэм, мэдлэг, туршлагаасаа хуваалцах боломжийг бүрдүүлнэ. Мөн технологийн гарааны бизнесийг дэмжих инкубатор төв, оновчтой санааг санхүүжүүлэх, бодлогоор дэмжих боломжтой. Уг тусгай бүсэд Мета, Google, Amazon зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын төв Азийн хабыг байгуулж, хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Өчигдөрхөн Иноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тэргүүтэй ажлын хэсэг хуралдан, “Буянт-Ухаа” төвийг оюун ухаан, цахим технологийн төв болгоё,чөлөөт бүс болгоё гэсэн оновчтой санаачлага гаргасныг бид дэмжиж байгаа. “Буянт-Ухаа” маань оюун ухааны төв, Монголын “Цахиурын хөндий” болох бүрэн боломжтой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гайгүй юу
гайгүй юу
2021-11-11 13:48

Хүүш ээ толгой чинь зүгээр үү эрүүл биз хө Америкт нэг юм болсон гайгүй багаа

Иргэн
Иргэн
2021-11-11 14:21

Пиздец. .... Эхлээд консервны лааз хийж сурцгаая.

зочин
зочин
2021-11-11 15:13

орост сочи хотноо оюуны төь байгуулагдсан тэндээс дэлхийд өрсөлдөх хүмүүс гарч ирж байгаа тул дэмжиж байна коин гээд з�##�уус хошуурна гэдэг бол үнэхээр оюуны эхлэл манай з�##�уус толгойтой доо цахиур хаг�##�ж мэднэ орон сууц биш харин сайхан оюун ухааныг хөгжүүлэх төв барих хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button