ЭДИЙН ЗАСАГ

ХААН банкны хувьцаа “Метакапитал”-д зарагдсаны дараа Хидэо Савада огцорч, “Савада Холдингс” нэрээ өөрчлөхөөр болжээ

Манай сайтын редакц өмнө нь ХААН банкны хувьцаа зарагдах гэж буйтай холбоотой мэдээллийг улс төрийн хүрээнд нь тоймлон бичсэн.

Өмнөх контентуудад: “ХААН банкны хувьцааг Худалдаа Хөгжлийн Банкны хамаарал бүхий хуулийн этгээд худалдаж авсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэгвэл тус банктай холбогдож буй Японы “Мета капитал” компанийн хэсэг төлөөлөгчид Монгол Улсад ирж, улс төрийн нөлөө бүхий эрхэмүүдтэй уулзалт хийсэн ба ингэхэд нь Нийслэлийн засаг дарга, Асашёорюү Дагвадоржийн ах Д.Сумъяабазар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар оройлох үүрэгтэй оролцсон гэх мэдээлэл байна” гэж бичсэн билээ.

Тэгвэл Японы “M&A Online” гэх судалгааны компани 2021 оны аравдугаар сард их хэмжээний өгөгдлийн сангаас компаниудтай холбоотой тайлангуудад судалгаа хийж шалгахад Токио хотын Минато дүүрэгт байрлах “Мета капитал” компани нь “Савада Холдингс” /Sawada Holdings/ компанийн 31.09 хувийг эзэмшигч болсон нь ил болсон байна.

Иймд "Метакапитал” компани "Савада Холдингс”-ийн хувьцаа эзэмшигч болсныг дата орчинд батлах нэгэн сэжүүр энэ болов.

-НОЁН САВАДА ДАРГЫНХАА СУУДЛЫГ ОРХИВ-

Түүнчлэн 2021 оны аравдугаар сарын 28-нд “Савада Холдингс”-оос Хидэо Савадаг тус компанийн Ерөнхийлөгчийн суудлаас нь, Үэхара Эцүтог мөн захирлаас нь чөлөөлж байгааг зарлажээ. Харин тэдний оронд Токиогийн Чюүо буюу Төв дүүрэг дэх “Japan Flagship Capital” компанийн хамтрагч Харада Ясүнари гэгчийг Ерөнхийлөгчөөр томилжээ.

Өмнө нь бид Хидэо Савада нь ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг ба түүнийхээ 32 хувийг нь Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-уудад худалдах гэрээг 2021.10.01-ний өдөр байгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Харин дээр дурдсанчлан аравдугаар сарын 28-ны өдөр нь албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

“Савада Холдингс” компани бол “HS” хөрөнгө оруулалтын компани болон Монгол Улсын ХААН банкийг “шүхэр дороо” байлгадаг бөгөөд “Дотоодын болон гадаадын бизнесийн хамтын ажиллагааг дээд зэргээр нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх” зорилготой.

2020 оны хоёрдугаар сард “Мета капитал” компани  нь “Савада Холдингс”-ийн 50 гаруй хувийг худалдан авч, охин компаниа болгох тендер гаргасан боловч 2021 оны долдугаар сард энэ нь бүтэлгүйтсэн.

Түүнчлэн япон эх сурвалж дахь зарим мэдээллүүдэд “Савада Холдингс” компани Хидэо Савадад “Мета капитал” компанийн хувьцааныхаа зарим нэг хэсгийг худалдах гэрээнд арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан тухай дурдсан байх юм. Мөн 2022.01.01-ээс эхлэн компанийнхаа нэрийг “Эйч-Эс Холдингс” /HS Holdings/ болгон өөрчилнө гэжээ.

Тэгэхээр ХААН банкны цаана “Савада Холдингс” биш харин “Эйч-Эс Холдингс” компани “шүхэр барин” зогсох бололтой.


ӨМНӨХ КОНТЕНТ:

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар япончуудыг “газарчилж”, ХААН банкны хувьцаа зарагдах хуйвалдаанд оролцжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-12 09:39

Mongol ulsiin bukh tom bankuud ikhenkh ni Japan ezentei.TTD khan bank todorkhoi khuvi avaa l biz. Sain l biz dee Mgl tal avj bna gesen ug sh te. Golomt Khaanbank bugd japaniih sh te.

эмээ
эмээ
2021-11-12 09:59

Сумьяабазар УИХын гишүүнээс татг�##�заж, Хотын дарга болох гэж улайрсны учир нь тайлагдаж байх шиг. Дүү Давгадоржоороо дамжуулан япончуудтай нийлж,банкуудыг дээрэмдэх бодлогоой байж.... Шун�##� нь барагдахгүй бирдүүд юмаа, ах дүү нар гэр бүлээрээ...
Шулам болог.

Зочин
Зочин
2021-11-12 10:53

Хаан банкны хувьцааг худ�##�даж авб�##� ёстой хамраараа газар шаах юм байнаа. Япон орж зарг�##�дах асууд�##� гарах Ёстой бат�##�гаагүй банк юм байна.

Зочин
Зочин
2021-11-12 10:56

ТЭГЭЭД ЭНЭ НЬ ХХБ-ТЭЙ ЯМАР ХОЛБООТОЙ ГЭЖ?

илгээгч
илгээгч
2021-11-12 13:44

долгорсүрэн гэдэг айлынханг шулам болгож болохгүй ээ!хөө! яагаад гэвэл хүүхэдүүд айлгаад байна.харин х�##�уун тамд бүгдийг нь хэдэн сая жилээр шатааж байв�##� зохилтой.

Зочин
Зочин
2021-11-12 17:41

Ганц л юм хэлье ийм түвшний наймаа нэг нас эрх барьж дангаар ноёрхож байгаа ийм цаг үед төрийн гурван өндөрлөгийн оролцоогүйгээр явахгүй л байхгүй юу

Зочин
Зочин
2021-11-12 18:45

Хаан хөгжлийн банк болохынмуу

Шинжээч
Шинжээч
2021-11-12 21:59

Эгүүр энэ янзаараа Монгол банкны удирлагуудыг шинэчлэхнээ дээ. Супер2 хаана ч гараагүй мэдээллийг одно гэдэг ялгар�##� шүү. Амжилт

Зочин
Зочин
2021-11-13 08:35

Үндэсни хөрөнгө оруул�##�тын банкаа авч явж чадахгүй дампууруулж хаясан ах дүү 2 Хаан банкыг эзэмшээд эхэлвэл хэцүүднэ шүү

Зочин
Зочин
2021-11-13 09:43

Энэ Нямбаатар, Сумъяабазар гэж 2 юм хаана муу юм байна тэнд л явах юм даа. Хурдхан 24 он болж энэ 2-ыг �######�уулаасай. Намынхан нь бол барахгүй юм шиг байгаан

Зочин
Зочин
2021-11-13 11:18

Энэ банкууд хилийн гадна эзнээ сольж гар дамжаад л зүгээр байхгүй энд тэнд харилцагчийнхаа мэдээлэл зарж гүйхээ боломиор юм.

Холбоотой мэдээ

Back to top button