ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

АНУ-д анх удаа эмэгтэй хүн мэргэн буудагчийн сургууль төгсөв

Америкийн Монтана мужид нэгэн америк эмэгтэй анх удаа мэргэн буудагчийн элит сургуулийг төгссөн байна.

Тэр эмэгтэй явган цэргийн анхан шатны сургалт, ур чадвар хосолсон долоон долоо хоногийн курс төгссөн аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн албанд татагдаж, дараа нь Жоржия муж руу явган цэргийн анхан шатны бэлтгэл рүү шилжсэн гэнэ.

Сургалтын баазын ажилтнууд эмэгтэйн гаргасан амжилт, тэр дундаа туршлагатай мэргэн буудагчийн ур чадварыг шагширч, мэргэн буудагчдын сургуульд элсэн орохыг санал болгосон гэнэ.

Энэхүү сургалт нь маш нарийн мэдлэг шаардсан шалгалтаас гадна цэргүүдийн тулааны талбар дахь мэдлэг чадварыг дээшлүүлэх, бие бялдрын хөгжил, чийрэгжилтийг заадаг.

Тэр эмэгтэй чухам хэн гэдэг, хаана харъяалалтай эмэгтэй болохыг одоогоор нууцалж байгаа аж.

(Эх сурвалж: CNN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button