ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Өмнөд Солонгос нефтийн үнийн хөөрөгдлөө зогсоохын тулд шатахууны татвараа түр буурууллаа

Өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 12-ны өдөр Өмнөд Солонгос улсад шатахууны татвараа түр бууруулах шийдвэр гаргагжээ. Тус улсад инфляц өсөж, нийт иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үүнээс үүдэж өсөөд байгаа юм.

Тодруулбал, бензин, дизель түлш, шингэрүүлсэн шатдаг хийн түлшний татварыг 20 хувиар бууруулсан нь ирэх оны дөрөвдүгээр сарыг дуустал зургаан сарын хугацаанд хүчинтэй байх болно гэж Засгийн газрын албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ журмын дагуу бензиний шатахууны татвар литр тутамд 820 вон байсан бол 656 вон (0.55 ам. доллар) болж, дизель түлшнийх 582 воноос 466 вон болж буурчээ. Тус улсын дотоодын шатахууны үнийн 40 орчим хувийг нь татвараар бүрдүүлдэг аж.

Орон нутгийн шатахуун түгээх станцууд бууруулсан татварыг үнэдээ тусгахад хэдэн долоо хоног шаардлагатай гэж салбарын ажиглагчид хэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button