ЭДИЙН ЗАСАГ
“TRQ”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид “Монголын Засгийн газартай адил хохирч байна” гэжээ
“Туркоиз Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд томоохон байр суурь эзэлдэг “Pentwater Capital Management”-ээс “Рио Тинто” группийн ТУЗ-д хаяглан захидал илгээсэн байна. Ингэхдээ “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлох тусам жижиг хувьцаа эзэмшигчид Монголын Засгийн газрын адил хохирч байна” гэсэн санааг дурджээ.
“Рио Тинто” группийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Нгари Вудсд хаягласан тус захидалд:
- “Рио Тинто” тал “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг байдлаа ашиглан “Туркоиз Хилл Ресурсес” компанийн үйл ажиллагаанд хөдлөнгөөс шууд оролцож байна
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн нь “Рио Тинто” групп менежментийн алдаа гаргаснаас шалтгаалсан. Энэ зардлыг “Туркоиз Хилл Ресурсес” компани хөрөнгө оруулалтаа нэмэх замаар гаргах нь шударга бус байна гэсэн байр сууриудыг илэрхийлжээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.