СПОРТ

Аварга цолоо АНУ-д хамгаалсан М.Нандин-Эрдэнэ гэж хэн бэ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ.

Тэрбээр 2019 онд “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатарыг ялж, Монголын холимог тулааны MFC холбооны анхны аварга болсон.

Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй М.Нандин-Эрдэнэ уржигдар АНУ-ын дэвжээнд MFC холбооны аварга цолоо хамгааллаа. Эл тулаанд Монголоос түүнтэй хамт Гавьяат тамирчин П.Өнөрбат, “Ангууч” хочит Г.Баттөр, Ө.Тэмүүжин нар Америкийн дэвжээнд өрсөлдөөд бүгд ялсан.

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм.

УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга.

2018 онд нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн.

Тэрбээр 2019 онд “Korean all boxing counsulin” (KABC) холбооны БНСУ-ын аварга, өнгөрсөн жил WAKO холбооны Солонгосын аварга болсон юм.

Үүний сацуу М.Нандин-Эрдэнэ 2019 онд боксын УАШТ-д өрсөлдөөд хүрэл медаль хүртсэн нь олны сонирхлыг ихэд татсан. Учир нь тэрбээр боксын улсын аваргад 11 жилийн дараа хүч сориод тийм амжилт гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button